Архивын лавлагаагаа интернэтээр аваарай

Архивын Ерөнхий газар дэргэдээ шинээр “Лавлагаа, үйлчилгээний төв”-тэй болов.

Тус газар жилд дунджаар 1000 гаруй албан байгууллага, 2300 гаруй иргэний хүсэлт, захиалгыг хүлээн авч архивын лавлагаа олгодог. Тиймээс архивын лавлагаа, мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос иргэдэд үзүүлэх, иргэдийн тав тухыг хангасан үйлчилгээний шинэлэг орчинг бий болгох зорилгоор дээрх төвийг байгуулжээ.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буянт-Ухаа 2" цогцолборын урд байрлах тус газрын нэгдүгээр давхарын танхимыг шинэчлэн угтах үйлчилгээ, мэдрэгчтэй дэлгэц байршуулан Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж буй байгууллагын жагсаалтыг үзэх, “1800-1205” лавлах утсаар архивын мэдээлэл авах зэрэг боломжоор ханган тохижуулж “Лавлагаа үйлчилгээний төв”-ийг нээв.

 

Түүнчлэн энэхүү төвөөс иргэд архивын лавлагааг заавал биечлэн очиж авах шаардлагагүй www.archives.gov.mn вэб сайтаар орж онлайнаар захиалга өгөх, иргэдийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр, цалингийн тодорхойлолт, хүн амын тооллогын баримтын лавлагаа зэргийг захиалан ажлын 2-5 хоногт хариугаа авах боломжтой боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.65.47)