НҮБ: БНАСАУ босогчдод зэвсэг нийлүүлэхийг оролдож байна
БНАСАУ Йемен, Ливи болон Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхийг оролдож байна. Энэ тухай БНАСАУ-д авсан хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавьдаг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хорооны тайлан мэдээнд дурджээ.
“Зэвсгийн нийлүүлэлтэд тавьсан хоригийг БНАСАУ зөрчсөөр байгаа бөгөөд гадаадын зуучлагчдаар дамжуулан Йемений хусит босогчдод, мөн Ливи, Сирид зэвсэг нийлүүлэхийг оролдож байна” гэж баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна.
Шинжээчдийн багийн дунд хугацааны өмнөх тайлан мэдээг Вашингтонтой санал зөрөлдсөний улмаас нийтлээгүй аж. Харин шинэ тайлан харьцангуй бага маргаан үүсгэжээ. НҮБ үүнийг АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли огцорсонтой холбон тайлбарласан байна. Тэрбээр Пёньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг идэвхтэй дэмждэг байжээ.