НӨАТ-ын урамшууллын энэ удаагийн супер шагнал 60 сая төгрөг

НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол гуравдугаар сарын 17-ны ням гарагт болно.

Энэ өдөр "Боловсрол" телевизээр шууд дамжуулах тохиролд хоёрдугаар сарын 1-28-нд худалдаа

хийсэн цахим төлбөрийн баримтуудыг хамруулна.

Тиймээс гуравдугаар сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө иргэд цахим төлбөрийн

баримтаа бүртгүүлэх ёстой юм.Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд азтан болох боломжтой

бөгөөд энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байх аж. Харин хоёрдугаар сарын

сугалааны супер шагнал 50 сая төгрөг байв.

Дашрамд мэдээлэхэд, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх талаар иргэдийн гаргасан

саналд, юуны өмнө худалдан авагч бүрийг НӨАТ-ын системд хамруулсны дараа энэ асуудлыг

хөндөнө гэдгээ Сангийн яам мэдэгдээд байгаа билээ. Мөн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд

олгож байх санал гарсан. Энэ талаар Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр тусгах

боломжтойг албаныхан мэдээлж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.99.80)