Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт их хөгжсөн соёл

 Цэргийн сургуулийн сонсогчоос ЗХЖШ-ын дарга, байлдагчаас хошууч генерал болтол

цэргийн албанд зүтгэж, өдгөө гавьяаныхаа амралтанд гарсан, бэлтгэл хошууч генерал

Б.Баярмагнайтай ярилцлаа. 

Гэхдээ энэ удаад түүнийг медальон цуглуулагчийнх нь хувьд онцлохыг зорьсон юм. Зэвсэгт хүчний 147

дахь генералын цэргийн албанд зүтгэсэн түүхийг медальон бүр нь "хуучилдаг тул" илүү үнэ цэнтэй,

тиймдээ ч тэр бүхнээ дурсахдаа сэтгэл өег инээмсэглэн ярих юм билээ. 

-Таны цуглуулганд хэчнээн медальон байдаг вэ? 

-Сүүлийн таван жил цуглуулгаа далд хийчихсэн байлаа. Саяхан гаргаж, тооллого хийсэн юм. Миний

медальон 800-гаас давсан байна. Үүний дотор хувь хүний медальон 200 гаруй байна. 

-Хувь хүний медальон гэдгийг тодруулбал?

-Удирдах албан тушаалын хүндтэй хүмүүс өөртөө хувийн медальон хийлгэдэг. Үүнийгээ хүндэтгэлийн ёслол,

уулзалт зэрэгт очихдоо авч явах бөгөөд хамгийн хүндтэй хүндээ өгдөг юм. Ингэхдээ гарынхаа алганд нууж

байгаад гар барих үедээ дамжуулдаг. “Second hand shake” гэж нэрлэдэг юм. Авсан хүн нь мөн л бусдад

мэдэгдэхгүй. Энэ нь тухайн хүн өөрийг нь онцолж өгч байгааг илтгэдгээрээ сонирхолтой.  Хувь хүний

медальоныг дэлгүүрт зарахгүй учир энэ нь маш үнэ цэнтэй дурсгал болдог.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.10)