Нийслэлийнхэнд цэрэг, армийг сурталчилсан өдөрлөг боллоо
Нийслэлээс зохион байгуулсан “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” хүндэтгэлийн урал
СТӨ-нд өнөөдөр боллоо.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн
хүрээнд болж буй өдөрлөгөөр нийслэлийн иргэдэд төрийн батлах хамгаалах үйлчилгээг үзүүлж,
батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчилж байна.
Өдөрлөгийг нээж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Бид энэ оныг “Иргэдийн
оролцоотой хөгжлийн жил” болгон зарлаж, миний хувьд ажлаа хүлээн авахдаа ч төрийн захиргааны
байгууллагыг иргэддээ ойр үйлчилж, тэдний оролцоонд тулгуурлан ажиллаж байхаа
амласан. Аливаа нэг ой, тэмдэглэлт өдрийг бэлэг, тэмдэг тарааж, заавал мөнгө хөрөнгө гаргаж нүсэр
хийхийг оронд, иргэдэд хэрэгтэй зүйлийг хийх байдлаар зохион байгуулна. Өнөөдрийн өдөрлөг ч энэ
зорилгоор болж байна” гэдгийг хэлээд, “Зэвсэгт хүчний 98 жилийн ойг угтан БХЯ, Зэвсэгт хүчний
жанжин штаб хамтран Улаанбаатар цэргийн хүрээний байгууллагуудын орчныг сайжруулах
чиглэлээр хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна” гэв.