Жей Логийн сүйн бөгж 13 тэрбум төгрөгөөр үнэлэгджээ
Дуучин, жүжигчин, бүжигчин гэх олон тодотголын эзэн болсон Холивүүдийн алдартнуудын нэг Жей Ло тун удахгүй хуримаа хийхээр болжээ. 50 нас хүрээд удаагүй байгаа тэрээр олон жилийн хугацаанд танилууд явсан бейсболчин Алекс Родригестой үерхээд хоёр жил болж байгаа бөгөөд далайн эрэг дээр тун ч романтик байдлаар Алекс Родригес Жей Лод гэрлэх санал тавьсан байна.
Судлаачдын үзэж буйгаар Алекс Родригесийн бэлэглэсэн 10-15 орчим каратын алмазан шигтгээтэй сүйн бөгж 5 сая ам.долларын үнэ хүрэх бөгөөд энэ нь монгол мөнгөөр 13 орчим тэрбум төгрөг юм. Зарим судлаачид үүнээс ч илүү үнэд хүрч магадгүй тухай дурдаж буй бөгөөд Жей Ло өмнө нь дуучин Марк Антонигоос мөн л 8,5 каратын цэнхэр алмазан шигтгээтэй бөгж авч байсан нь хамгийн үнэтэй 10 сүйн бөгж жагсаалтын 6-д бичигдэж байжээ.
Жей Ло өмнө нь дөрвөн удаа алмазан шигтгээтэй сүйн бөгж авч байсан гэнэ. Харин энэ удаагийн түүний хүлээн авсан сүйн бөгж хамгийн үнэтэй 10 сүйн бөгж жагсаалтын топ 5-т бичигдэж эхэлсэн байна.
Холливүүдийн алдартнууд дундаас хамгийн үнэтэй сүйн бөгж хүлээн авч байсан бүсгүйгээр дуучин Мэрайя Кери тодорч байсан бөгөөд түүний бөгж 35 карат байжээ.