“Google”-ээр хамгийн их хайдаг өвчнүүдийг нэрлэжээ
Америкчуудын олонхи нь өвчний шинж тэмдэгээ “Google”-ээс хайж, түүндээ тохирох эмчилгээ болон зөвлөгөөг олдог бөгөөд тэдний хамгийн их хайдаг өвчний шинж тэмдгийг судалгаагаар олж тогтоосон байна.
“АНУ-ын бүх муж улсын хүмүүсийн хамгийн их хайдаг өвчний шинж тэмдэг нь “стресс” байсан” гэж “Medicare Health Plans”фирмийн явуулсан судалгаанд тэмдэглэжээ.
Тэдгээрийн дундаас Коннектикут, Делавэр, Иллинойс, Айова, Канзас, Массачусетс, Миссури, Пенсильвания, Орегон болон Виржиния муж улсын ард иргэд хамгийн их стресстдэг гэсэн дүн гарчээ.
“Мөнгө болон ажил нь хүмүүсийн стресстдэх гол шалтгаанууд болсоор ирсэн бөгөөд 2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль нь америкчуудын талаас илүү буюу 52 хувийнх нь стрессдэх шалтгааныг нэгээр нэмсэн” гэж Америкийн Сэтгэл зүй судлалын холбооноос 2017 онд гаргасан тайланд мэдээлсэн байна.
Уг байгууллагын судалгааны дүнгээс үзэхэд, улс төрийн намыг дэмжигчдийг олонхи нь эх орныхоо ирээдүйд санаа зовон стрессдэх болсон нь харагдсан аж.
Америкчуудын “Google”-ээс хайсан хайлтууд дундаас стрессийн дараа ханиад томуу жагссан бөгөөд найтаах, нус гоожих, цэр ховхлох болон 2018 оны ханиадны шинж тэмдгүүд гэх хайлтуудыг Техас, Оклахома, Флорида, Нью-Мексико болон Вермонт муж улсын оршин суугчид хамгийн олон удаа хайсан байна.
Нью-Йоркчуудын хувьд нойргүйдэл хамгийн том асуудал болдог байна. Харин Өмнөд Каролина болон Висконсин мужийнхан өтгөнийхөө өнгөнд ихээхэн санаа зовдог бол Аласка мужийн ард иргэд хурхирах нь ямар учиртайг мэдэхийг илүү хүсдэг ажээ.