Хотын төвд гарсан галд түлэгдэж бэртсэн хүн гараагүй, ноцтой хохирол учраагүй гэв

Нийслэлийн төвд өчигдөр гарсан галын улмаас угаартаж, бэртэж түлэгдсэн хүн байхгүй, эд хөрөнгийн ноцтой хохирол гараагүй хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр мэдээллээ.  Тодруулж хэлбэл, өчигдөр орой ажил тарах үеэр буюу 17.30 цагийн орчимд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны урд талд болон хаяа орших “Бодь” цамхаг хоорондох хэсэг газарт гал гарсан юм. Тус хоёр барилгын хоорондын зайд “Бодь”цамхгийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актласан модон эдлэлүүдийг  хураасан байжээ.

Гал гарч, ахуйн эд зүйлс шатсаны улмаас, НЗДТГ-ын байрны А корпусын 1-2 давхрын гал гарсан талын өрөөний хоёр цонхны шил хагарчээ. Хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учраагүй, түлэгдэж бэртсэн, угаартсан хүн байхгүй аж. Мөн эд хөрөнгөд ноцтой хэмжээний хохирол учраагүй болохыг мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.190.231)