Нарны аймгийн 10 дахь гаригийн тухай товчхон

Хөөрхий Дэлхийн ванг гаригийн тооноос хассанаар манай нарны аймаг албан ёсны найман гаригтай болсон. Эрдэмтэд гэхдээ Далайн вангаас цаана өөр гариг байж магадгүй гэж таамагладаг төдийгүй ес дэх гаригийн тухай сүүлийн жилүүдэд их ярих болсон юм.

Тэгвэл Аризоны их сургуулийн эрдэмтэд одон орны 60 нэгжийн зайд буюу Далайн вангийн цаана Ангараг гаригтай масс ойролцоо биет манай нарыг тойрон эргэж байж магадгүй гэжээ. Тэд Кюперийн бүс орчмоос ийм хэмжээний масстай биет илрүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр манай нарны аймаг 10 гаригтай байж магадгүй гэсэн үг болох юм.

Гэхдээ яагаад бид манай нарны аймгаас олон гэрлийн жилийн зайд байгаа бусад гаригууд илрүүлж чаддаг мөртлөө, өөрсдийн дэргэд байгаа ес, арав дахь гаригуудыг илрүүлж чадахгүй байна вэ?

Хариулт нь тун энгийн. Бид өөр одыг тойрон эргэж буй гаригийг илрүүлэх олон арга байдгийн нэг нь “Дайран өнгөрөх” арга юм. Энэ нь тухайн од болон дэлхий хоёрын хооронд ямар нэгэн биет дайран өнгөрөх үедээ гэрлийг нь халхалж буй агшныг тэмдэглэж авдаг арга.

Ингээд гурван удаа тэмдэглэж авсан тохиолдолд бид тухайн биетийн масс болон тойрог замыг нь тодорхойлж чаддаг. Харин манай нарны аймгийн хувьд энэ нь боломжгүй юм. Бид өөрсдийн нарны аймгаас гарч байж л өөр бусад гаригуудыг илрүүлж чадах бөгөөд өнөөдрийн технологиор зөвхөн тэнд байж магадгүй гэж таамаглахаас өөрийг хийж чадахгүй.

Арав дахь гаригийн тухайд бага масстай, наранд илүү ойрхон байгаа бол ес дэх гаригийг бид Далайн вантай ойролцоо масстай бөгөөд 500-700 одон орны нэгжийн зайд оршдог гэж таамагладаг.

Байршлын хувьд буруу байгаа боловч таамаглал дэвшүүлсэн цаг хугацааны хувьд зөрж байгаа учраас хэрвээ дээрх гаригуудыг байгаа гэдгийг баталсан тохиолдолд бид нэрийг нь өөрчилж ч магадгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.250.86)