"Тод Эйч" клиник Монголд анх удаа хүүхдийн өсөлтийн дааврын эмчилгээг нэвтрүүлж байна

“Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник нь Монголдоо анх удаа хүүхдийн өсөлт бойжилттой холбоотой бүхий л үзлэг оношилгоог цогцоор нь хийж, монгол хүүхэд бүрт тохирсон өсөлтийн клиник эмчилгээ болон спорт эмчилгээг хослуулан хийдэг билээ. Тэгвэл энэ удаа тус клиникийн хамт олон “Ди Жи Би ХХК-ийн албан ёсны эрхтэйгээр “ЭУТРОПИН буюу өсөлтийн дааврын эмчилгээг Монголд хийдэг болжээ. Эмчилгээний үр дүн, өсөлтийн дааврын талаарх сургалт мэдээллийг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдэд танилцуулж, сургалт зохион байгуулсан юм.

Сүүлийн жилүүдэд Азийн өндөр хөгжилтэй орнууд болох Солонгос, Япон улсуудад хүүхдийн өсөлтийн эмнэлгүүд өргөжиж хүүхдүүдийн бие бялдрын өсөлт нэмэгдэж байгаа аж. Харин манай улсын хувьд хэвийн өсөлттэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөх болон өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдийг оношилж эмчлэх төрөлжсөн эмнэлэг байгаагүйн улмаас  өсөлтийн асуудалтай олон хүүхдүүд  оношлогдож эмчлэгдэж чадалгүй орхигдох нь их байсан байна. Иймд тэдгээр хүүхдүүдийн өсөлтийн явцыг тодорхойлох, шалтгааныг олж илрүүлэн эмчлэх, хэвийн өсөлттэй ч цаашид дэмжих сонирхолтой хүүхдүүдэд зориулан дээрх хоёр байгууллага нь  өсөлтийн дааврыг Монголд оруулж ирэн үйл ажиллагаагаа хамтран явуулж байгаа аж.

Тод эйч эмнэлгийн захирал Д.Тодням, “Ди Жи Би ХХК-ийн захирал Л.Аззаяа нарын ярьж буйгаар “Өсөлтийн хоцрогдолтой гээд үзүүлж шинжилгээ өгч байгаа  ихэнх хүүхдүүдийн хувьд нийтлэг зүйл нь амьдралын дадал зуршил их адилхан байна. Тухайлбал, нас хүйс, гэр бүлийн нөхцөл, нийгмийн хүрээ хамаарахгүйгээр хүүхдүүд их оройтож унтдаг, хичээлийн ачаалал ихтэй , гар утас, зурагт , компьютерийн хэрэглээ их болсон. Хооллолтын хувьд чихэр, зайрмаг, түргэн хоол гэх мэт хурдан шингэдэг нүүрс ус их хэрэглэдэг болсон, хөдөлгөөний дутагдалтай , таргалалттай хүүхдүүд их болсон байна.  Үүнээс үүдэн өсөлт хөгжлийн хоцрогдолд орох нь элбэг байна гэдгийг хэлж байв.

Зарим эцэг, эхчүүдийн хувьд, хүүхдээ бусад хүүхдүүдтэй харьцуулаад намхан байна эсвэл хэт өндөр байна гэж өөрсдөө онош тавиад “Тод эйч” клиникт ханддаг аж. Ялангуяа намар хичээл эхлэхээр энэ байдал илүү тод мэдэгддэг гэнэ. Тиймээс эцэг эхчүүдэд зөвлөхөд,  таны хүү, охин ангийнхаа хүүхдүүдийн дундаж өндрөөс 10 см-с дээш намхан байх, жилд дөрвөн см-с доош өсч байгаа тохиолдолд зайлшгүй өсөлтийн эмнэлэгт хандах шаардлагатай.

Түүнчлэн тухайн насны хүүхдийн дундаж өндрийн графикийн гурван хувиас доош тохиолдолд, эцэг эх өөрсдөө хэт намхан байх тохиолдолд, мөн цэг эхийн өндөртэй харьцуулахад намхан, өсөлт удаан байх тохиолдолд, өсөлт бойжилтын хувьд үеийнхнээсээ хэт хурдан байх, эцэг эх, ах эгч нарынх нь дунд бэлгийн бойжилт хэт эрт явагдаж байсан тохиолдол байгаа бол өсөлтийн эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг зөвлөж байв.

Мөн сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүний дундаж өндөр нэмэгдэж, өндөр нь хүний ажил мэргэжлээ сонгох, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, спортын олон төрөлд амжилт гаргахад нөлөө үзүүлж байгаа учраас өндрөө нэмэгдүүлэх хүсэлтэй, хүүхдүүдийнхээ өндөрт санаа зовних эцэг эхчүүд олширсон нь өсөлтийн дааврын хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд өсөлтийн даавар эмчилгээ шаарддаг эмгэгүүдээс гадна өндрөө нэмэгдүүлэх зорилготой хэн бүхэнд өсөлтийн даавар эмчилгээг хийлгэх боломжийг ийнхүү бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Энэхүү өсөлтийн дааврын эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллаж буй Өмнөд Солонгосын LG CHEM компанийн талаар товчхон мэдээлэл дуулгахад, “LG Chem (Life Sciences Chem)” нь өсөлтийн дааврын эмчилгээнд дэлхийд манлайлагч шилдэг компани юм байна. 1992 оноос Өмнөд Солонгосын зах зээлд нэвтэрсэн бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн байр сууриа хадгалсаар байгаа аж. Энэхүү өсөлтийн дааврын бүтээгдэхүүнийг дэлхийн 15 оронд экспортолдог бөгөөд манай улсад 2018 оны есдүгээр сараас эхлэн албан ёсоор нэвтрүүлж, “Ди Жи Би” ХХК оруулж ирсэн юм байна.

Б.Туул

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.129.211.116)
хэдээс хэдэн насны хvvхдэд хийхэд тохиромжтой вэ
2020-06-10 Хариулах