Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарна

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Германы олон улсын

хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал

Дэвид Хэнкокийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин

барих, барилгын дулаалгын материалд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологи

нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид

уламжлав.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Эрчим хүчний хэмнэлттэй технологи ашигласан

барилга, орон сууц барих нь өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Улаанбаатар хотын хувьд

гэрийн дулаалгыг сайжруулснаар дулааны алдагдлыг багасгах, дулааны алдагдалгүй байшин

барилга барих, эрчим хүч хэмнэсэн шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг

шийдвэрлэхэд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй бүх талаар хамтарч, дэмжин ажиллана” гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.104.106)