Чамайг илүү ухаантай болгох 8 хобби
Хобби гэдэг зөвхөн хөгжилдөн зугаацах төдий бус сонирхлоороо дамжуулан өөрийгөө болон тархиа хөгжүүлэх боломжтой юм.Мөн өдөр тутмын амьдралд чинь хэрэгтэй чадвар болон хөгжих боломжтой тул заавал туршиж үзэхийг зөвлөж байна.
1. ХӨГЖМИЙН ЗЭМСГЭЭР ХИЧЭЭЛЛЭХ
Хөгжмийн зэмсгээр хичээллэх болон хөгжим сонсох нь сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Мөн хөгжмийн зэмсгээр хичээллэх явцад хүний анхаарлаа төвлөрүүлэх чадвар нэмэгддэг байна.
2. НОМ УНШИХ
Ном унших нь олон төрлийн мэдрэмж өгдгөөрөө стрессийг бууруулж, тайвшруулдаг. Мөн зөвхөн нэг төрлийн ном уншихаас илүүтэй уран зохиолын, хувь хүний хөгжлийн, бүр хүүхдийн ном ч уншиж болно. Хэдий чинээ олон төрлийн ном уншин төдий чинээ чиний мэдлэгийн хүрээ тэлж, олон салбарын хүмүүстэй харилцах чадвартай болно.
3. ТАРХИА ЧИЙРЭГЖҮҮЛЭХ
Судоку, үгийн сүлжээ, оньсого таавар зэргийг тогтмол хийж байх нь тархины чийрэгжүүлэлт болж өгдөг.
4. СПОТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭХ
Спортоор тогтмол хичээллэх нь бие болон тархины хэвийн үйл ажиллагаанд тустай. Мөн тархин дахь цусны эргэлтийг сайжруулдаг байна.
5. ШИНЭ ХЭЛ СУРАХ
Шинэ хэлний дүрэм, бүтцийг ажиглан, шинэ үг цээжлэх нь тархины хөгжилд чухал үр нөлөөтэй байдаг төдийгүй чиний ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт болно. Хэл шинжээчдийн үзэж байгаагаар хүн шинээр ямар нэгэн гадаад хэлийг мэргэжлийн түвшинд сурвал, дараагийн хэлийг хоёр дахин хялбар сурдаг гэжээ.
6. ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ
Өдрийн тэмдэглэл хөтлөх нь бичих чадвар, анхаарал төвлөрөлт, бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвар, аливаа зүйлийг ойлгож хүлээн авах чадвар гээд чиний төсөөлж байгаагаас олон эерэг нөлөөтэй. Мөн өдөр бүр амжихгүй бол нэг долоо хоногийн турш сэтгэлд чинь хамгийн тодоор үлдсэн үйл явдлуудаа тэмдэглэн үлдээж болно.
7. АЯЛАЛД ЯВАХ
Өдөр тутмын амьдралаасаа холдон өөр улс орон, өөр хүмүүсийн аж байдал, соёлтой танилцах нь тархины үйл ажиллагаанд чухал үр нөлөөтэй байдаг.
8. ХООЛ ХИЙХ
Хоол хийх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Мөн тогтмол хоол хийх үед "Дараагийн хоолоо яаж хийвэл илүү амттай байх вэ?", "Манжинг хэрхэн болговол илүү амттай болох вэ?" гэх мэт асуултуудад хариулах шаардлага гардаг. Тиймээс өөрийн биеэр туршиж үзэн тухайн асуултуудын хариултыг олох явцдаа тархины хөгжилд эерэгээр нөлөөлөх олон зүйлсийг хийдэг байна.