Жендэрийн мэдрэмжтэй шилдэг нийтлэлийг шалгаруулав

 Монголын Хэвлэлийн хүрээлэн /МХХ/ НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг дэмжих” төслийн аян "Сити цамхагт" өнөөдөр өндөрлөв.

 

Төслийн хүрээнд дээрх сэдвээр нийтлэл, нэвтрүүлэгт агуулга, тоо, чанарын судалгаа хийж, хэвлэл мэдээллийн байгууллагад зориулан гарын авлага, зөвлөмж гаргаж, 10 гаруй редакцтай санамж бичиг байгуулж, сургалт явуулсан талаар МХХ-гийн сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг танилцуулсан юм.

 

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд жендэрийн мэдрэмжтэй бодлогын хүрээнд зарласан уралдааны шилдгүүдийг нэрлэв. Уралдаанд өдөр тутмын сонин, сайт, телевизийн 40 орчим бүтээл ирснээс “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Жавартай өдөр, жаргалтай хөдөө”

 

сурвалжлага, “MNB World” сувгийн сэтгүүлч Т.Бэлгүтэй “Her Rights” нэвтрүүлгээрээ шилдгээр шалгарсан байна. Мөн тусгай шагналыг “Мэдээ.мн” сайтын сэтгүүлч Б.Гэрэлмаа, “UB.life” сайтын ерөнхий редактор Ж.Хулан нар хүртсэн юм. Харин “Шилдэг редакц”-аар “MNB World” суваг тодорлоо. 

 

Уралдааны талаар МХХ-гийн сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг хэлэхдээ, “Эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөн сурвалжилж, мэдээлэл хүргэж буй нийтлэл, нэвтрүүлгийн агуулга нь хий хоосон магтаал бус, бодит дүрийг бичиж байгаа нь уралдааны онцлог байв. Тухайлбал, “Жавартай өдөр, жаргалтай хөдөө” сурвалжлагад аварга саальчин П.Лхагвсүрэнгийн нэг өдрийн амьдрал, ажил үйлсийг сурвалжилсан нь, бие даасан, зоримог, малчин эмэгтэйн дүрийг харуулж чаджээ. Мөн сэтгүүлч Ж.Хулангийн хийсэн ярилцлагад санхүү, банкны салбарын манлайлагч эмэгтэйг тусгахдаа, мөн л эмэгтэйчүүдийг өөрөө, өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх, түүнд оролцох чадвартайг харуулсан. Цаашлаад эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, бусдад үлгэрлэж байгааг илтгэсэн дүрийг гаргасан” гэлээ. 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.117.105.40)
DR. PRADHAN БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-27 Хариулах