Эрдэмтэд инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна

 ХХААХҮЯ-ны зохион байгуулж буй “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн үргэлжилж байна.

Yзэсгэлэнд, БСШУСЯ-ны харьяа Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын дэргэдэх гарааны компанийн эрдэмтэн, судлаачид инноваци шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүнийг төрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд нийлүүлэх, нэвтрүүлэх, нутагшуулах, ард түмэндээ үйлчилгээг ойртуулах зорилгоор монгол брэндийн сорчилсон бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Тухайлбал, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн “Армона” корпорацийн эко арьс шир боловсруулалтын инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэлт, хүчин чадал, нөөц боломж, өрсөлдөх чадвар зэргийг танилцуулж байна.

Энэ үеэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтдийн нутагшуулсан эко боловсруулалттай торго шиг зөөлөн нэхий, савхины арьс боловсруулалтын шинэ технологитой ойрын үед очиж танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

Эрдэмтдийн судалгаа, туршилтын “бяцхан” үйлдвэртэй хотын дарга зочлох цаг гаргаснаар доктор Т.Төрмөнх захиралтай тус хүрээлэнгийн 60 гаруй нэрийн бүтээгдэхүүн “Эх оронч худалдан авалт”-ыг дэмжсэн хөтөлбөрт уриалж, нийслэлийн ЗДТГ-тай хамтарч ажиллах боломжтой болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.132.43)