Ц.Нямдорж: Наадмаар морьдын медальд 288 сая төгрөг зарцуулдаг

 Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг өнөөдөр “Мишээл экспо” төвд  нээсэн. ХХААХҮЯ-аас зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгч, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна.

Үзэсгэлэнд оролцож буй үндэсний үйлдвэрлэгчид төрд нийлүүлэх боломжтой стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн бол, нөгөө талаас төрийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг нийтэд ил тод байршуулах юм. Мөн төрийн байгууллагаас стандартын тохирлын гэрчилгээг хэрхэн авах, төрийн худалдан авах ажиллагаа, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох, тендерт оролцогчдод тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар  жижиг, дунд үйлдвэрлэгчдэд  зөвлөгөө мэдээлэл өгнө.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Энэ жил ажил үйлчилгээ өргөжиж, хэрэглэх бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байна. Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих тодорхой чиглэл яамдад өгсөн. Тиймээс эх орны барааг түлхүү авахыг зорьж байна. Тендерийн хуулинд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих механизм бий. Үнэлгээний тодорхой хэсэгт хөнгөлөлт үзүүлээд дотоодын бүтээгдэхүүн хэрэглэх давуу нөхцөл олгож байхаар хуулинд тусгасан” хэмээв.

Үзэсгэлэнгийн үеэр, бүтээгдэхүүнээ танилцуулж буй ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.148.180)