Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг нээлээ
ХХААХҮЯ “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд өнөөдөр нээлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.
Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой тус үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгч, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэсгэлэнг үзэж, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын ажилтан албан хаагч, иргэдэд хандан үг хэлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны байдлаар 15.7 их наяд төгрөгт хүрч, 21 хувиар нэмэгдсэн бол оны эхний 2 сарын байдлаар мөн 20 орчим хувийн өсөлттэй гарч эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулсаар байна. Засгийн газар дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олгож буй хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогын хэрэгжилтийн үр дүн, нөгөө талаас хувийн хэвшил, үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хөрөнгө оруулалт зэрэг нь аж үйлдвэрийн салбарын өсөлтөд нааштай үр дүн үзүүлж байгаа нь дамжиггүй. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлан гаргаснаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчийг дэмжин, татварыг 90 хүртэл хувиар буцаан урамшуулах, татварын зардлыг бууруулах таатай нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Иймд та бүхнийг дотооддоо үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн байгууллагын төлөөлөлд таниулах, цаашид төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцон бизнесээ өргөжүүлэх, нэр хүндээ өсгөх, ажлын байрыг хадгалах, ашиг орлогоо нэмэгдүүлж, улс орны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэгчдээ дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж