Wi-Fi сүлжээ танд ХЭРХЭН нөлөөлдөг вэ...

Интернэтийн хэрэглээ хүний амьдралын салшгүй хэрэгцээний нэг болжээ. Гэвч зөв зохистой хэрэглээ дутагдаж байгааг хэн хүнгүй ярьсаар байна. Үүнийг гадаад дотоодын эрдэмтэд ч сануулсаар буй.

Учир нь интернэтгүй амьдарч чадахгүй мэт сэтгэх хүмүүс олон болжээ. Тэд цахим хэрэглээнд донтож байна. Өөрөөр хэлбэл, интернэтийн дон буюу IAD гэдэг нь өөрийн эрхгүй интернэт байнга хэрэглэх зуршил юм. Энэ нь ажлын болон мэдээллийн шугамаар интернэтийг ашиглаж байгаа мэт боловч Wi-Fi сүлжээгээ ашиглаагүй үедээ унтраадаггүй бидний наад захын зуршлаас харагдана.

Та байнгын хэрэглээ болсон Wi-Fi сүлжээгээ ашиглаагүй үедээ унтраадаг уу? Хаа сайгүй асаалттай байдаг Wi-Fi сүлжээ танд болон таны хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол..

Ингээд 2013 оны хоёрдугаар сард Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Wi-Fi сүлжээний хүний эрүүл мэндэд учруулах аюулын талаарх 10 баримтыг хүргэе.

1. Нойр хулжаана

Унтахынхаа өмнө гар утсаар тоглох, Wi-Fi орчинд интернэтээр хэсэх зэрэг нь нойргүйдэлд хүргэдгийг 2007 онд эрдэмтэд баталжээ. Ялангуяа Wi-Fi сүлжээний цахилгаан соронзон цацрагийг салгалгүйгээр шөнөжин асаалттай байлгах нь хүний тархинд асар их дарамт үүсгэдэг байна.

2. Урагт муугаар нөлөөлдөг

Wi-Fi сүлжээний цацрагт их өртөх нь хэвийн эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд саад болдог байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд онцгой хор нөлөөтэйг сэрэмжлүүлжээ. Түүнчлэн дөнгөж өсч буй залуу эд эсүүдэд нөлөөлж байдаг аж. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн дараа хор уршиг нь мэдэгддэг аж. 2004 онд Австрийн судалгааны багийнхан амьтанд хийсэн судалгаагаар Wi-Fi сүлжээ нь бөөрний хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг илрүүлжээ. Энэхүү судалгааны дүнг 2009 онд бататгасан байна.

3. Эсийн өсөлтийг удаашруулдаг

Данийн ахлах ангийн сурагчид бас нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэд утасгүй интернэтийн сүлжээ бүхий өрөөнд ургамал тавьжээ. Мөн яг ижилхэн ургамлыг ямар ч сүлжээгүй өрөөнд байлгасан байна. 10 хоногийн дараа Wi-Fi бүхий өрөөнд байсан нь хатаж хорчийсон байсан бол, эрүүл өрөөнийх сагсайтлаа ургасан байжээ. Тиймээс Wi-Fi сүлжээ нь эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

4. Тархины үйл ажиллагааг удаашруулдаг

Данийн сурагчдын хийсэн туршилтын дараа эрдэмтэд Wi-Fi сүлжээний цацрагийн хор нөлөөг судалж эхэлжээ. 10 гаруй жил утасгүй интернэтийн сүлжээг идэвхтэй ашигласан хүмүүс тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин их байгааг тогтоосон байна.

5. Эмэгтэйчүүдэд илүү нөлөөтэй

Эрэгтэй 15, эмэгтэй 15 хүнээс ой тогтоох шалгалт авч, тархины үйл ажиллагааг хэмжихэд эмэгтэйчүүд илүү бүдэрч байжээ. Эдгээр 30 хүн нь мэдээж Wi-Fi идэвхтэй ашигладаг хүмүүс.

6. Үргүйдлийн эрсдлийг нэмэгдүүлдэг

Зөвхөн гар утас, компьютер гэлтгүй Wi-Fi сүлжээ нь эр бэлгийн эсийг саармагжуулдаг нь мал болон хүн дээр хийсэн туршилтаар батлагджээ.

7. Төрөлтөд нөлөөлж байжээ

Зохиомлоор үр суулгасан хулганыг 45 хоногийн турш “Wi-Fi” орчинд байлгахад стрессийн төвшин хоёр дахин нэмэгдэж, зулбажээ. Энэхүү сүлжээ нь урагт сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоосон байна. 2011 онд Шведийн Каролинска хүрээлэнгээс бие давхар ээжүүдэд хандан аль болох утасгүй интернэтийн сүлжээнээс хол байхыг анхааруулжээ.

8. Зүрхэнд ачаалал үүсгэдэг

Утасгүй сүлжээгээр хүрээлэгдсэн үед хүний зүрх яг л уралдаанд орох гэж байгаа мэт сандарч, хурдан цохилж эхэлдэг аж.

9. Хорт хавдар үүсгэх үү?

Цахилгаан соронзон орон, цацраг идэвхит туяа нь хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлж болохыг амьтан дээр хийсэн судалгаагаар баталсан туршилт олон. 21 настай нэгэн эмэгтэй утсаа байнга энгэрийнхээ халаасанд хийж явдагаас болж хөхний хорт хавдар туссан жишээ бас байна.

10. Эрдэс бодисын дутагдалд оруулдаг

Wi-Fi сүлжээ нь хүнийг эрдэс бодисын дутагдалд оруулж, таргалуулдаг тухай судалгаа байдаг аж. Өөрөөр хэлбэ, хүний аз жаргалын гормоныг багасгаж, тэжээлийн дутагдалд оруулж, таргалуулдаг гэнэ.

Дээрх 10 баримт бүгд тодорхой эх сурвалжтай гэдгийг Олон Улсын Эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.136)