Эхнэр, нөхрүүд жил ирэх тусам адилхан болдгийн учир

Хэрвээ та хүнтэй гэрлээд нэлээд хэдэн жил болсон бол таныг эхнэртэйгээ, эсвэл нөхөртэйгөө адилхан юм аа гэж хэлэх үгийг сонссон л байж таарна. Зарим нь бүр та хоёрыг ах дүү нар уу ч гэж байсан биз. Тэгвэл энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс дараах байдлаар тайлбарладаг.

1.Та хоёр анхнаасаа бие биетэйгээ адилхан байсан

Бид гадаад төрх, эсвэл бие хаа, сэтгэл санаа, боловсрол, хоббигоороо ижилхэн хүмүүст татагддаг нь нууц биш.

Энэ үзэгдлийг “хосоо нэгдэж сонгох” гэж нэрлэдэг. Бид өөрийн эрхгүй ижил түвшний боловсрол, эсвэл эдийн засгийн статустай, амьдралын төлөвлөгөө, сонирхлыг нь хуваалцах хүнд татагддаг байна.

Энгийн түвшинд буюу биеийн хувьд ч энэ үзэгдэл үйлчилдэг. Колорадо мужийн их сургуулийн судалгаанаас үзэхэд хүмүүс ДНК нь төстэй хүнийг амьдралын ханиараа сонгох хандлагатай байдаг гэнэ. Учир нь бид цаанаасаа өөрсдийн генээ бэхжүүлэхийг эрмэлздэг байна.

2.Хамтдаа зовж, жаргах нь гадаад төрхөнд нөлөөлдөг

Сайхан, муухай ихэнх зүйлсийг та ханьтайгаа адилхан амссан байдаг болохоор нүүр царайгаараа ижилхэн өтөлдөг байна. Хөмсөг хоорондын үрчлээ, инээднээс үүссэн үрчлээ нэгэн зэрэг гарч, нүүр царайгаараа адилхан болдог гэж сэтгэл судлаач Роберт Зайонцын явуулсан судалгаа баталжээ.

Энэхүү судалгаанд оролцогчдод танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг царайгаараа адилхан байх зарчмаар холбохыг санал болгожээ. Гэтэл тэдний холбосон хосууд хамгийн сонирхолтой нь 25 жил эхнэр, нөхөр явсан хүмүүс байж таарч гэнэ.

01-2 Эхнэр, нөхрүүд жил ирэх тусам адилхан болдгийн учир

3.Аз жаргалын түвшнээрээ адилхан

Роберт Зайонц энэ талаар бодож үзээгүй ч түүний адилхан царайны судалгаа санамсаргүйгээр хийгддэг нүүрний хувирлын онолыг баталжээ. Тодруулбал бид эхнэр, нөхрийнхөө инээд, эсвэл зогсолт гээд аливаа зүйлийг санаандгүй байдлаар дуурайдаг байна. Энэ нь бидний сэтгэл хангалуун байдал, таашаал, дотно харилцаа зэрэг мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг.

Зарим судалгаагаар урт хугацааны аз жаргалтай харилцаа нь генетикийн ижил байдалтай холбоотой болохыг баталдаг. Магадгүй тийм болохоор л хайртай хүнээ дуурай гэсэн хандлага нь биднийг гаднах төрхөөрөө ижил болгодог биз ээ. Бид хайртай хүнээ дуурайснаар тэдэнтэйгээ илүү адилхан болдог байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.66)