Хойд Солонгост байдаг хамгийн сайхан 10 зүйл
Хойд Солонгос гэдэг дэлхий дахины өмнө хамгийн хаалттай улс орны тоонд ордог. Угаасаа ч бид эдийн засгаар тэргүүлэгч гүрнүүдийн талаар илүү ихийг ярьж, бага, буурай улсуудыг орхигдуулдаг шүү дээ.
Тэгвэл ийм улс орнуудад, тэр дундаа Хойд Солонгост та бидний мэдэх ёстой эерэг зүйлс маш олон бий. Үүнээс цөөн хэдийг нь л хүргэж байна.
- Үнэгүй боловсролтой, бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр.
Тус улс бага, дунд, дээд боловсролыг үнэгүй олгодог. Бүх иргэд нь боловсролтой. Бичиг үсэг тайлагдалт 99,99 хувьтай байдаг.
- Бохирдол бага.
Бусад улс орнууд цэвэр агаар, усны төлөө тэмцэж байхад Хойд Солонгос амьдралын сайхныг мэдэрч амьдардаг. Энэ бол хамгийн бохирдол багатай үндэстэн. Зөвхөн цагдаа нар нь л машин эзэмшихийг зөвшөөрдөг.
- Эрчим хүчний хэрэглээ маш бага.
Улс орнууд эрчим хүчнээ бүр гаднаас худалдан авахаар тэмцэж байхад энэ улс цахилгаан эрчим хүчийг хамгийн бага түвшинд хэрэглэдэг. Тэд гэрлийг үр дүнтэй ашиглаж сурсан байдаг, тэр хэрээрээ бохирдлоо хянаж сурсан гэсэн үг.
- Байгалийн нөөцтэй.
Байгалийн нөөц ихтэй болохоор юуг ч гаднаас авах шаардлагагүй. Тухайлбал, магни, цайр, зэс, алт гээд хүссэнээ олборлох боломжтой.
- Өв соёлоо сайн хадгалсан.
Тэд өв соёлоо маш сайн хадгалсан. Иргэд нь өөрсдийн соёл уламжлалаар маш их бахархдаг.
- Үнэгүй сууц, эмнэлгийн үйлчилгээтэй.
Засгийн газраас хүн амынхаа бүх хэсгийг үнэгүй сууцаар хангадаг. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй. Ажлын байр маш сайн олддог.
- Хүмүүс нь сайхан сэтгэлтэй.
Үндэстэн бүр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх гэж маргалдаж байхад Хойд Солонгос энэ тал дээр олон жилээр урагшилжээ. Эндхийн хүмүүс маш эелдэг.
- Сайхан байгальтай.
Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй энэ улсыг бурхан цаанаасаа харж үзжээ.
- Томоохон армитай.
Гайхалтай сайн зэвсэгт хүчинтэй. Хойд Солонгосын арми дэлхийд дөрөвдүгээрт ордог.
1.Гэмт хэргийн түвшин бага
Хойд Солонгос иргэддээ сайн хандаж, боломжтой бүхий л асуудлаар дэмжиж тусалдаг. Тиймээс ч гэмт хэргийн гаралт бага. Бүх зүйл аюулгүй орон юм.