Эрдэмтэд нас уртасгадаг аргыг нэрлэв
2019-04-07
Хүний насыг уртасгах аргуудын нэг бол үр хүүхдүүдээ хамтад нь өсгөж хүмүүжүүлэх явдал юм. Их Британи дахь Шеффилдийн их сургуулийн эрдэмтэд энэ дүгнэлтэд хүрчээ.
Эрдэмтэд эмэгчин шувууд ангаахайнуудаа өсгөхөд эрэгчин шувуу тусалдаг бол илүү урт насалдаг, харин ганц бие ээжүүд илүү хурдан хөгширдөг болохыг олж тогтоосон байна. Үүний тулд судлаачид Сэйшелийн арлууд дахь шувуудын нөхөн үржихүйн хэлбэрийн тухай мэдээллийг 15 жилийн турш судалжээ.
Британийн эрдэмтдийн хэлснээр энэ нь нийгмийн төрөл зүйлсийн зарим нь яагаад илүү удаан амьдардгийг олж тогтооход тусалсан байна.
Үүнээс өмнөхөн Харвардын анагаахын их сургуулийн эрдэмтэд хоолоо, хоолны илчлэгээ багасгах нь насыг уртасгадаг болохыг олж тогтоосон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.4)
ИХ УНШСАН