ХБНГУ-д болох үзэсгэлэнд оролцох шалгуурыг 22 зураач хангажээ

ХБНГУ-д 21 дэх удаагаа зохиох гэж буй "Норд Арт- 2019" үзэсгэлэнд оролцох шалгуурыг Монголын 22 зураач хангаад байна.  

Дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 200 гаруй уран бүтээлчийн уран зураг, баримал, фото зураг, инстоляци чиглэлийн бүтээлээс бүрдсэн "Норд Арт- 2019" үзэсгэлэн тавдугаар сарын 31-нээс аравдугаар 13-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Нэр хүндтэй энэхүү үзэсгэлэнд 102 улсын 3000 гаруй уран бүтээлч бүртгүүлжээ. Энэ жилийн онцлох орноор Франц улс шалгарсан бол "Норд Арт" тусгай хөтөлбөрийн хүрээнд Хятад, Монгол Улсын бие даасан павильонууд гаргахаар болсон байна.  2019 онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой,  "Норд Арт" болон Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.69.243)