Чиний сонирхлыг татах агаарын иогийн үндсэн 8 техник
Агаарын иогт ч өөрийн гэсэн үндсэн техникүүд бий. Эдгээрийг гаргууд сайн хийгээд сурчихвал ууц нурууны эмгэг, нурууны суулт, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, стресс бухимдал зэрэгт нэгэн зэрэг баяртай гэж хэлж чадна.
1. Гэдрэгээ харсан “хөндлөн”
Ашиг тус:
• Зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
• Мөр, цээж, элэг, уушиг болон хэвлийн хэсгийн суналтыг тэлж өгнө
• Стрессийн түвшинг бууруулна
• Нурууны бөгтөрийг засна
• Багтраа буюу астма өвчинд эмчилгээ болно
2. Сандал дээр сууж буй мэт
Ашиг тус:
• Нурууны суултыг засна
• Ууц нурууны өвдөлт зовиурыг намдаана
• Хөдөлгөөн засна
3. Бугуйгаар ороосон мөрний сунгалт
Ашиг тус:
• Сээр нуруу болон мөрний сунгалтыг дэмжинэ
• Хөдөлгөөн засаж, нуруу тэнийлгэнэ
• Нуруунд суулт үүсэх, ууц нурууны эмгэг даамжрахаас сэргийлнэ
4. Гаммок дээрх хөлний тавилт
Ашиг тус:
• Бугуй, хөл, мөр, сээр нуруу, гар, бугалганы хөдөлгөөнийг чийрэгжүүлж чангална
• Нурууны өвдөлтийг намжаана
• Хөдөлгөөнийг засаж, нурууг тэнэгэр болгохын зэрэгцээ өөртөө итгэх итгэлийг нэмнэ
• Хөдөлгөөний тэнцвэр болон тогтвортой бат бэх байдлыг бий болгоно
5. Суулттай бугуйн ороолт
Ашиг тус:
• Нурууны суулт, ууц нурууны эмгэгийг засна
• Булчингийн уян хатан байдлыг дэмжинэ
• Дааврын ялгаралаас үүдэлтэй стрессийг бууруулж, сэтгэл санааг дэмжинэ
6. Гаммок дээрх хөлийн сунгалт
Ашиг тус:
• Хүссэнээрээ чөлөөтэй хөдөлдөг болно
• Ташаа, гуя, хонгоны хэсгийн булчинг сунгалттай болгож өгнө
• Ууц нурууны өвчнийг анагаана
• Анхаарал төвлөрөл болон тэнцвэрийг олоход тусална
• Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог дэмжинэ
7. Уруугаа харсан “од”
Ашиг тус:
• Нурууны өвдөлтийг багасгана
• Санаа зовнил, стресс, нойргүйдлийг арилгана
• Оюун санааг амар амгалан болгож, сэргэлэн цовоо байхад нөлөөлнө
• Цусны эргэлтийг дэмжиж, үрэвслийг бууруулна
8. Шавасана буюу агаар дээрх нуруу болон хөлийн амралт
Ашиг тус:
• Тархи амарч бие болон оюун санаа амгалан болж байгааг мэдэрнэ
• Зөөлөн даавуу нь хамгаалах учир аюулгүй болоод тайван байдлыг чи мэдэрнэ
• Дасгалын төгсгөлд шинээр эхлэмээр, аливааг шинээр хиймээр дундрашгүй эрч хүчийг мэдэрсээр босох болно
Өөрчлөлтөнд нэг их зүйл хэрэггүй. Харин нэг зүйлийг тогтмол хийдэг болсон байхад л хангалттай байдаг. Дасгал хөдөлгөөний хувьд ч ялгаагүй шүү дээ. Гоолингоо өөрөө агаарын иогоор хичээллэж байгаагийнхаа хувьд Zayaz yoga-г туршихыг санал болгож байна.