Цасны тухай бидний мэдэхгүй ГАЙХАЛТАЙ БАРИМТУУД
- ЦАС БИДНИЙ ХАРДАГ ШИГ ЦАГААН ӨНГӨТЭЙ БИШ
Тийм ээ бид цасыг цагаан гэж хардаг. Гэвч үнэндээ цасыг тунгалаг болор мэт талстууд бүрдүүлж байдаг ба гэрэл тусмагц гайхалтай гялалздаг ажээ. Харин бид цасыг бөөн бөөнөөр нь хардаг учраас цагаан өнгөтэй хэмээн андуурч хардаг байна.
- ЦАСАН ШИРХЭГ БОЛГОН ЗУРГААН ТАЛТАЙ
Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл юм. Усны молекулууд зөвхөн зургаан талт талст үүсгэдэг байна. Шинэ жилээр тав юмуу эсвэл найман талтай цасан ширхэг байвал бүү худалдаж аваарай. Энэ бол та байгалийн хуулийг зөрчиж байгаа хэрэг.
- ЗАРИМ ЦАСАН ШИРХЭГ ЯГ АДИЛХАН ХЭЭТЭЙ БАЙДАГ
Итгэхгүй гэвэл микроскопоор хараад үзээрэй. Колорадо муж дахь Агаар мандлын судалгааны Үндэсний төвийн эрдэмтэн Нэнси Найт нь Висконсинаас гарч буй шуурганаас хоёр цасан ширхэг адилхан байсныг нээн илрүүлсэн юм.
- ЦАС ХУУЛЬ БУС ГЭЖ ҮҮ?
Нью-Йоркийн Сиракусд 1991-1992 онд 4м гаруй зузаан цас орж иргэдийг ихэд тэвдүүлжээ. Тиймээс 1992 оны гуравдугаар сард Сиракустын нэгдсэн зөвлөл нь "цаснаас болж туйлдсан иргэдийг нүүлгэн шилжүүл" гэсэн зарлиг гаргаж, Зул сарын баярын өмнө цас орох юм бол энэ нь хууль бус гэж үзжээ. (Энэ нь муж улсын хамгийн сонин хуулиудын нэг юм.) Гэвч байгаль эхийн араншинг хэн ч хуулиар хориглож чадахгүй билээ.
- ЦАСНААС АЙХ ӨВЧИН
Ихэнх хүмүүс цасанд хайртай боловч цаснаас айх эмгэгтэй хүмүүс ч байдаг аж. Тэрхүү хачирхалтай, цаснаас айх өвчнийг Чинопобиа /Chionophobia/ хэмээн томьёолдог байна.
- ЗАРИМ ЦАСАН ШИРХЭГ ЧИНИЙ АМАНД БАГТАХГҮЙ ГЭЭД БОДДОО
Хамгийн том хэмжээтэй цас 40см өргөнтэй 2см зузаантай байв. Энэ нь 1887 оны нэгдүгээр сард Монтантагийн Форт Киох хотод унажээ.
- ЦАС ИТАЛИД ХАЙРТАЙ
Яагаад заавал Италид хайртай гэж бодож байна. Хамгийн их цас ордог газар бол Италийн өмнөд хэсэгт байдаг Капрасотта хот бөгөөд ганц өдөр хамгийн их цас ордог хот гэдгээрээ алдартай болжээ. 2015 оны гуравдугаар сард 2,5м зузаан цас ердөө 18 цагийн дотор хуримтлагджээ. Энэ нь цагт 13см цас ордог гэсэн үг.
- ЦАС АМЕРИКД Ч БАС ХАЙРТАЙ
АНУ-ын нутаг дэвсгэр жилд дунджаар 105 цасан шуурга болдог боловч сүүлийн 20 жилд цасан шуурганы тоо хоёр дахин нэмэгджээ. 1960-1994 онуудад жил бүр 9 орчим цасан шуурга шуурдаг байсан бол 1995 оноос хойш жил бүр дунджаар 19 болж өсжээ. Судлаачид үүнийг нарны идэвхижилтэй холбоотой гэж үздэг.
- ЦАСААР ХҮЧТЭЙ ШУУРАХ НЬ “ЦАСАН ШУУРГА” ГЭСЭН ҮГ БИШ ЮМ
Цасаар хүчтэй шуурах, цасан шуурга хоёр хоорондоо ялгаатай зүйл. Энэ нь салхины хурд, хамрах хүрээгээр нэгнээсээ онцлог юм. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр цасан шуурга нь их хэмжээний цас, цагт 35 миль хурдтай салхи үүсгэдэг хүчтэй байгалийн үзэгдэл гэжээ.
- ХЭЛЭН ДЭЭРЭЭ ШУУД ЦЭНГЭГ УС АМТЛАХ БОЛОМЖТОЙ
Дэлхийн цэнгэг усны 75 орчим хувь нь цас, мөс, мөсөн голуудаас тогтдог. Тэд дэлхийн нийт гадаргын 10 хувийг хамардаг. Хэрэв орж буй цасны ширхэг амталбал цэнгэг ус амталж буйгаас ялгаагүй зүйл юм.
- ХАМГИЙН ТОМ ЦАСАН ХҮН
Гиннесийн дээд амжилтын номонд Майкийн Бетел дэх хамгийн том цасан хүнийг бүртгэсэн байна. Бүтэн сарын хугацаанд барьж босгосон цасан хунгар нь 37м өндөр байв.