Жастин Бибер: Тэр өөрийгөө ирээдүйн ХАТАГТАЙ БИБЕР гэдгээ мэдэх ч үгүй яваа
Жастин Дрю Бибер 1994 оны гуравдугаар сарын 1-нд Канадын Онтарио мужийн Лондон хотноо мэндэлжээ.
Түүний ээж Патрисия Малетт Жастиныг ганцаараа өсгөж, гэр бүлээ авч явахын тулд хэд хэдэн ажил зэрэг хийдэг байсан. Жастин багасаа хөгжимд сонирхолтой байсан бөгөөд төгөлдөр хуур, гитар, бөмбөр, бүрээ зэрэг хөгжмийн зэмсэгүүдээр тоглож сурчээ.
2007 онд Жастин мужийнхаа авъяастнуудын тэмцээнд Ne-Yo-гийн So Sick дууг дуулж оролцон 2-р байранд орсон ба ээж нь тус тэмцээний бичлэгийг youtube сайтад байршуулснаар түүний олонд танигдах анхны алхам байсан гэлтэй.
Үүнээс хойш ээж нь Жастины дуулсан хэд хэдэн R&B дууны коверуудыг сайтад байршуулснаар Жастины сошиал ертөнц дэх нэр хүнд улам өссөөр байсан юм. Үүний ачаар 2008 онд түүний бичлэгийг RMBG компанийн менежер Скутер Браун олж үзэн Жастиныг өөрийн студидээ урьсан цагаас Жастины шоу бизнесийн гараа эхэлжээ.
Тэрээр RMBG-д Скутер Браунаас гадна дуучин Ашертай хамтран ажиллаж байсан юм. 2010 оны нэгдүгээр сард түүний Baby нэртэй сингл гарсан нь Америктаа төдийгүй олон улсад хит болж, тус дууны клип 2012 оныг хүртэл youtube сайтан дах хамгийн олон удаа үзсэн видеогоор нэрлэгдэж байжээ. Одоогоор уг видеог 1.4 тэрбум гаруй удаа үзжээ.
Түүний анхны цомог My World 2.0 нь 2010 онд гарсан бөгөөд Жастин анхныхаа My World Tour аялан тоглолтоо хийсэн юм. Үүний араас My Worlds Acoustic, Never say Never: Remixes ремикс цомгууд, Justin Bieber: Never Say Never нэртэй 3D кино зэргийг гаргажээ.
Түүний талаар зарим сонирхолтой баримтуудыг дурдвал:
- Жастин доороо 2009 онд төрсөн Жасмин, 2010 онд төрсөн Жексон гээд хоёр ч дүүтэй бөгөөд тэдэндээ маш их хайртай
- Тэрээр 2012 онд ахлах сургуулиа 4.0 голч дүнтэй төгсчээ
- Дуучин Жастин Тимберлейк түүнийг өөрийн студидээ авахыг хүссэн ч дуучин Ашерт ялагджээ
- Жастин дуучин болохоор шийдэж ээжтэйгээ 2008 онд АНУ руу нүүжээ
- Түүний Baby дууны клипэнд реппэр Дрейк, Лил Твист, дуучин Тинаше нар тогложээ
- Тэрээр хөөсөн чихрэнд дуртай
- Жастин үсээ засуулахдаа нэг удаадаа л $750 зарцуулдаг
- Түүний дуртай кино бол The Notebook
- Дуучин залуугийн маань Твиттер хаяг $9 сая үнэтэй гэнэ
- Тэр рубик шоог ердөө хоёрхон минутанд эвлүүлдэг
- Битлз, Майкл Жексон, Мэрайя Кэри, Жастин Тимберлейк, Ашер, Boyz II Men зэрэг хамтлаг дуучид түүний уран бүтээлд хамгийн их нөлөө үзүүлсэн гэнэ
- Тэрээр реппэр Дрейкийг том ах шигээ л бодож явдаг
- Жастин хаалттай битүү орчноос айх айдастай учраас лифтэнд суух дургүй
- Франц хэлээр чөлөөтэй ярьдаг
- Жастин үсээ тайруулсныхаа дараа тайрсан үсээ eBay сайтанд $12 мянган доллараас эхлэн үнэ хаялцуулан эцсийн дүнд $40 мянган доллараар заржээ
- Тэрээр дуучин болоогүй байсан бол архитекторч болох байсан гэжээ
- Хэрэв түүний авьяасыг олж хараагүй байсан бол тэрээр American Idol шоунд оролцох төлөвлөгөөтэй байж
- Тэр Диснейлэндэд очих дуртай
- Аялан тоглолт хийж байгаа хот болгоныхоо хамгийн том их дэлгүүрээр заавал ороод гардаг
- Жүжигчин Уилл Смит Жастинтай найз байхаас гадна түүний итгэлтэй зөвлөх гэнэ. Тэд 2 долоо хоногт заавал нэг удаа уулзаж эсвэл утсаар ярьдаг
- Муурнууд түүнийг идэж байна гэж нэг удаа зүүдэлснээсээ болж Жастин мууранд дургүй болжээ
- Жастин солгой
- Түүний дуртай амьтан бол анааш
- Never Say Never дуун дээр Жастин Never гэдэг үгийг 69 удаа хэлжээ
- Түүний дуртай өнгө бол чернилэн ягаан
- Дунд сургуульд байхад нь түүнийг намхан нуруутай хэмээн шоолдог байсан ч одоо түүний өндөр 175 см
- Гадил ба усан үзэм бол түүний идэх дуртай жимс
- Түүнд 7 наснаасаа одоог хүртэл найзалж байгаа Райан нэртэй найз бий
ХАЙР ДУРЛАЛ
Жастины хувийн амьдрал түүний фенүүд болон хэвлэл мэдээллийнхний сонирхлыг татсаар ирсэн билээ. Ингээд та бүхэндээ түүний хайр дурлалын түүхээс цухас дурдъя.
Анх 2009 онд танилцаж байсан Жастин Селена Гомез хоёр 2011 оны хоёрдугаар сараас үерхэж эхэлсэн түүхтэй. Жастин Селенад зориулж бүхэл бүтэн заал түрээслэж хоёулхнаа Титаник кино үзэж үдшийг өнгөрүүлж, түүнийг хувийн нисдэг тэргээр Бразил руу авч явсан гээд фанатууд тэр хоёрыг жинхэнэ хайр дурлалтайгаа учирч дээ гэж бодож амжаагүй байтал 2012 оны арваннэгдүгээр сард хосууд албан ёсоор салснаа мэдэгдсэн юм. Өнөөдрийг хүртэл хосууд эргээд нийлэх оролдлогыг нэг бус удаа хийсэн ч нэг л болж өгөхгүй л байгаа юм.
2014 оны эхэнд Жастин загвар өмсөгч Шантель Жеффристэй үерхээд хэдхэн сар болсон ч энэ хугацаанд Шантель Instagram-даа Жастины зургийг Жастин, Би чамд хайртай гэж бичин постлоод амжжээ.
2015 оны сүүлээр Жастин загвар өмсөгч Хейли Боулдвинтэй хуучин жилээ үдэж шинэ 2016 оныг угтсан юм. Хосууд хамтдаа авахуулсан зурагнуудаа Instagram-даа постолж бсан ч харилцаагаа албан ёсоор зарлаагүй хэдэн сар болсон. Харин 4 сард Хейли нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жастинтай үерхэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Хамгийн сүүлд хосууд 7 сард АНУ-ын тусгаар тогтнолын баярыг хамтдаа тэмдэглэн удалгүй салцгаасан юм.
Жастины сүүлд үерхсэн охин бол алдарт дуучин Лайонел Ричигийн 17 настай охин София Ричи. Хосуудын харилцаа маш хурдацтайгаар өрнөж Жастин София хоёр хаа ч явсан цугтаа байцгааж, хамт авахуулж постолсон зурагнаасаа болж Жастин фенүүдтэйгээ хүртэл эв түнжин муудаж хэдэн сая дагагчтай Instagram хаягаа хүртэл устгасан ч хурдацтай эхэлсэн харилцаа мөн л хурдацтай дууссан юм.
Түүний хэлсэн онцлох эшлэлүүд:
"Өглөө бүр сэрэхдээ бид тэр өдөр гэнэт юу болохыг урьдчилж мэддэггүй. Гэхдээ өөрийнхөө мөрөөдлийг чиглээд, чамайг зогсоох боломжийг хэн нэгэнд бүү олго. Хэзээ ч гэж хэзээ ч битгий хэл"
"Компьютерийнхоо ард суугаад миний анхаарлыг татах гэж оролдож байгаа тэр нэг охин өөрийгөө ирээдүйн хатагтай Бибер гэдгээ мэдэхгүй л яваа байх даа"
"Хүмүүс чиний тухай сөрөг зүйлс хэлж, худал ярьж байсан ч чамайг хамгийн сайн мэдэх хүн нь чи өөрөө учир зүгээр л хүчтэй бай, бүү гутар"
Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай