ХӨВГҮҮДЭД: Энэ хаврын хувцасны трэнд
Урин дулаан цаг ирж охид, хөвгүүд хувцсаа нимгэлэх цаг нэгэнт иржээ. Хувцасны шүүгээгээ нээгээд хувцас сонгох гэтэл өмсөх аятайхан хувцас үнэхээр олдохгүй байна уу? Тэгвэр энд дурдсан хувцаснуудтай байхад та хаврын улиралд хамгийн ганган хамгийн “трэндлэг” байж чадна.
1. НООСОН МАЛГАЙ
Барууны хөвгүүдийн гангарааны нууц болох ноосон малгай гэж хамгийн түрүүнд дурдана. Мэдээж дулаан улиралд ноосон малгай өмсөөд явах нь зохимжгүй боловч хааяа нэг бороотой өдөр эсвэл салхи шуургатай үед өмсөх нь чамайг загварлаг харагдуулах нэгэн том зэвсэг болно. Гэхдээ малгайгаа сонгохдоо аль болох бичиг, лоозонгүй цулгуй мөн тод өнгөтэй малгайг сонгоорой.
2. ЦУЛГУЙ ӨНГИЙН ФУТБОЛК
Энгийн атлаа дэгжин харагдуулдаг мөн дээгүүр өмссөн хүрэм, яак зэрэгээ улам тодотгож өгдөг цулгуй өнгийн фудболк нь хэзээ ч трэнд ээс гардаггүй хувцас гэлтэй. Мэдээж хаврын улиралд дан футболктой явах нь зохимжгүй тул дээгүүр өмссөн хүрэмтэйгээ харшуулан өнгөө сонгож элдэв бичиггүй зураггүйг нь илүүд үзээрэй.
3. ЦАЙВАР ЖИНС
2018 оны загварлаг хөвгүүдийн №1 өмдний сонголт бол мэдээж цэнхэр цайвар болон цагаан цайвар жинсэн өмд юм. Чамайг илүү мэдрэмжтэй бас загварлаг харагдуулахад туслах бөгөөд гэгээлэг өнгийн хувцас болон тод өнгийн хувцасан дээр илүү догь харагдана. Харин гутлын хувьд цагаан кэт болон beige (арьсны өнгө) өнгийн кэтийг зөвлөж байна.
4. ЦЭНХЭР ЦАЙВАР ЖИНСЭН ЯАК
Он оны зуны трэнд болж байгаа цэнхэр цайвар өнгийн жинсэн яак нь энэ зун ч трэнд хэвээр байсаар. Дотуур нь ихэвчлэн цагаан футболк аль эсвэл гэгээлэг өнгийн малгайтай цамц өмсөх ба мөн өсвөр насны хөвгүүд бидний дүрэмт хувцасны цэнхэр сорочикон дээр гойд зохицож, загварлаг, өнгөлөг бас цэвэрхэн харагдуулах давуу талтай.
5. ТОД ӨНГИЙН ОЙМС
Тод өнгийн болон элдэв хээтэй оймс нь зөвхөн классик стиль дээр зонхилдог гэж бодож байвал энэ нь өрөөсгөл ойлголт юм. Хааяа нэг шагайгаа гарган өнгийн оймс цухуйлган явах нь гэмгүй шүү. Гэхдээ оймсоо сонгохдоо завсрын өнгийн оймсыг сонгохгүй байхыг зөвлөж байна харин хээтэй оймс сонгож байгаа бол орчин үеээ дагасан уран зураг эсвэл нэг л төрлийн хээгээр зурагдсан оймсыг сонгоорой.
6. 60-ААД ОНЫ ТОМ КУРТИК
60-аад оны дэгжин багачуудыг санагдуулам том тод өнгөтэй куртик нь энэ оны өсвөр насныханд трэнд болоод байна. Индие (хөгжмийн урсгал) өнгө аясыг санагдуулам уг куртик нь таныг өнгөлөг болон эрх чөлөөтэй харагдуулах бөгөөд аль болон бараан өнгийн өмд болон цайвар жинсэн дээр өмсөхийг зөвлөж байна.
7. ТАМИРЫН ХОСЛОЛ
Өдөр тутамдаа бус хааяа нэг өмсөхөд илүүдэхгүй тамирын хослол нь өнөө үед гангараа болоод байна. Мэдээж хөвгүүдийн хувьд бараан өнгийн мөн элдэв зураг бичиггүй тамирын хослол сонгох нь зүйтэй. Мөн тамирын хувцасаа гангараа болгон өмсөх гэж байгаа бол нарийн тамирын өмд болон үндсэн өнгийн канттай хослолыг сонгоорой.
8. ЦАГААН ӨНГИЙН КЭТ
Ямар ч төрлийн, ямар ч стилийн, ямар ч өнгийн өмдөн дээр төгс зохицох цагаан өнгийн кэт нь мөн л энэ зун трэнд хэвээр. Өөртөө итгэлтэй, цоглог хөвгүүдийн сонголт бол мэдээж цагаан өнгийн кэт юм. Чамайг маш цэвэрхэн харагдуулах бөгөөд дээгүүрээ өмссөн өмд болон цамцыг чинь илүү тодруулж өгөх болно. Гэхдээ өдөр тутамдаа цагаан кэтээ цэвэрхэн байлгахыг илүүд үзээрэй.