Сандралгүй ИЛТГЭХ арга
2019-04-17
Илтгэл тавих гэхээр бодож байгаа үг өгүүлбэрүүд, цээжилсэн ишлэлээ мартаж, гар чинь салгалж, хөл чинь чичирч, амьсгаа чинь давхцаж ярьж чадахаа больж байна уу?
Эдгээр нь сандарлын хэлбэрүүд юм. Тэгвэл хүн олны өмнө үг хэлэхдээ дараах тохиолдлуудад сандардаг байна.
- Сонсогчдоо өөрөөсөө илүү гэж бодох үед.
- Байршил солигдсон үед /Индэртэй ярина гэж бодож байтал индэргүй болох г.м./
- Сонсогчдын тоо өөрчлөгдөх үед /Чиний санаснаас илүү хүн ирэх г.м./
- Илтгэлээ санасандаа хүртэл бэлдээгүй үед
гэх мэт үед чи сандарч эхэлдэг.
САНДАРЛАА ХЭРХЭН ДАРАХ ВЭ?
Хамгийн гол зүйл бол илтгэлээ өөрийн болгох.
Цаасны үг өгүүлбэрийг ягштал цээжлэх бус утга агуулга, хэлэх гэсэн санаагаа цээжилж төгс болгох хэрэгтэй.
Сандраад цаасаа хартал юу байгаа нь мэдэгдэхгүй сараачсан олон үгнээс хэлэх санаагаа хайх гэж байна уу?
- Энэ нь таны сандралын төвшинг улам ихээр нэмнэ. Иймээс цаасан дээрээ утга санаа болон, түүний түлхүүр үгнүүдийг бичиж бэлдвэл танд илүү хялбар байх болно.
- Илтгэхийн өмнөхөн гүнзгий амьсгаа авч 10-20 секунд барин гаргах дасгалыг 5-8 удаа хийвэл зүрх чинь хурдан цохилохоо болин тайвширна.
- Гар болон хөлийн хуруунуудаа чанга атгавал салгалах нь багасна.Үүнийг индрийн ард мэдэгдэхгүйгээр хийж болно шүү. /Хөл гутал дотор байгаа учир харагдахгүй. Гараа индэр дээр хагас тавин атгавал мэдэгдэхгүй./
- Үзэгчид дээ сул талаа харуулж болно. Үнэхээр сандрал дарагдахгүй бол “Уучлаарай. Та бүхэн үнэхээр хүчтэй, яг л Батмен шиг мэдрэгдээд байгаа учраас би бага зэрэг сандраад байна, ” гэж хэлээд ус уун тайвширч яагаад болохгүй гэж.
Эцэст нь хэлэхэд бүх зүйл чамаас шалтгаалах тул өөрийгөө зоригжуулан, илтгэлээ сайн бэлдэх хэрэгтэй шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.130.242)
ИХ УНШСАН