Энэ зун ямар хувцас тренд болох вэ?

Хувцас загвар нь хүн бүрийн онцгой илэрхийлэл болсон өнөө үед загварын мэдрэмжтэй мэдлэгтэй байна гэдэг өөртөө тавих бас нэгэн анхаарал халамжийн нэгэн хэсэг болжээ. Загварын зах зээл хурдацтай хөгжиж байгаа энэ үед олон төрлийн хэв маяг стилиүд гарч ирснээр бүгд л хувцсаар дамжуулж өөрсдийгөө илэрхийлэх болж. Зуны улирал хаяанд ирсэн өнөө цаг үед ямар хувцас трэнд болохыг доорх мэдээллээс аваарай.

"ЦАРАЙ МУУТАЙ" ПҮҮЗ

Тиймээ охидоо!!! Энэ бол мэдээж энэ оны хамгийн онцлох тренд юм. Царай муутай атлаа дэгжин уг пүүзүүд нь энэ оноос хүчээ авсан бөгөөд чамайг хамгийн КИЛЛА (загварлаг) харагдуулж чадна. Хэрвээ чи энэ пүүзийг өмсөх гэж байгаа бол дээгүүр нь сул өргөн канттай тамирын өмд болон мини жинсэн юбка өмсөөрэй.


ТОМ КАНТТАЙ БИЕИЙН ТАМИРЫН ӨРГӨН ӨМД

Энэ бол мэдээж энэ жилийн тренд бөгөөд эрч хүчтэй, чөлөөт байдлыг эрхэмлэгч охин бүхэнд сайхан харагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн энэхүү өмдтэй цулгуй өнгийн пүүзнүүд сайхан зохицох бөгөөд хааяа нэг тамирын хослолтой гадуур алхмаар санагдвал энэ өмдийг сонгоорой.


МӨР ГАРДАГ ХӨНГӨН ДААШИНЗ

Эмэгтэйлэг бөгөөд ихэмсэг хэв маягтай мөр ил гардаг энэхүү даашинз нь энэ зуны бас нэгэн онцлох хувцас болж чаджээ. Өдөр тутамдаа өмсөхөд зохимжтой энэ даашинз нь чамайг улам загварлаг ялдам харагдуулах ба хэрвээ чи энэ даашинзыг сонгох гэж байгаа бол кэт болон намхан өсгийтийг сонгоорой.


ХОНХОН ЦЭЦЭГ ШИГ ХЭЛБЭРТЭЙ УНЖСАН ХАНЦУЙ

Сонгодог болон эмэгтэйлэг хэв маягтай уг ханцуй нь чамин бөгөөд эрч чөлөөтэй гэхэд хилсдэхгүй. Жинсэн болон Скиний гээд бүх төрлийн өмдөн дээр сайхан харагдах уг ханцуй нь мөн л энэ зун ахин тренд болжээ. Ийм ханцуйтай олон төрлийн өнгө аястай цамц болон сорочик гарсан байна лээ шүү!!!


ЦЭЦГЭН ХАТГАМАЛ

Кэт, цамц, өмд гэд олон төрлийн хувцасан дээр хатгагдах болсон уг цэцгэн трэнд нь өнгөрч оноос л охидыг нүдийг хужирлаж байсан билээ. Тэгвэл мөн л энэ зундаа ахин трэнд болох бөгөөд өсвөр насны охидыг чамин бөгөөд өхөөрдөм харагдуулж чадна.


ХЭТ ЖИЖИГ МИНИ ЦҮНХ

Этгээд бөгөөд чамин байдлыг илтгэгч уг гар цүнх бол энэ зуны бас нэгэн тренд юм. Хааяа нэг содон хувцас өмсмөөр санагдвал уг цүнхийг сонгоорой. Гэхдээ мэдээж уг цүнхийг мини юбка болон скинни өмдтэй хослуулаарай. wink

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.189)