"Дэлхийн номын өдөр"-ийг орон даяар тэмдэглэнэ
Ном унших дуртай хүн бүрийн хүлээлт болдог “Дэлхийн номын өдөр”-ын талаар товчхон
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ.
Манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг бөгөөд нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном, эрдмийг сурталчлах чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулах гэж байна.
Энэ жил “Дэлхийн номын өдөр”-ийг 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэхээр болсон бөгөөд дараах байгууллага хүмүүс хамтран зохион байгуулж байна. Үүнд:
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар
- Үндэсний номын сан,
- Хүүхдийн төв номын сан,
- Улаанбаатар хотын нийтийн төв номын сан,
- Монголын Зохиолчдын эвлэл,
- Аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар,
- Төв номын сангууд,
- Хэвлэн нийтлэгчид,
- Зохиолчид,
- Уншигчид.
Энэ жил “Дэлхийн номын өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд:
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд 23-ны өдөр хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг ном бүтээлээ олон нийтэд сурталчлах, борлуулах боломжийг бүрдүүлж өгнө.
“Монголын хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөг”, Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчдыг оролцуулсан яруу найргийн уншлага зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу ном хэвлэлийг сурталчилсан төрөлжсөн уралдаан, зохиолч-уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдэхүйн тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилтот бүлгүүдэд зориулсан уралдаан, уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үдэшлэг зэрэг олон талт арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.