Тэмдэглэл хөтөлж сурцгаая
2019-04-19
Төлөвлөсөн ажлаа цагт нь амжуулж, цэгцтэй ажиллахад туслах чухал зэвсгийн нэг бол яах аргагүй тэмдэглэл. Иймд та бүхэнд тэмдэглэл хөтлөхөд туслах шилдэг 8 зөвлөгөөг хүргэе.
Үнэхээр тэмдэглэл хөтөлмөөр байна уу?... Сайн бод бод бод. Нэг л эхэлчихсэн байхад цаашид илүү л сонирхолтой болно. Үзгээ аваад л бичиж эхэл. Үг өөрсдөө л урсан гарах болно.
- Хүслээ дага
- Дэвтэр дээрээ юу бичмээр байгаагаа эхлээд төсөөлөлдөө буулгаарай
- Тэмдэглэлдээ зарцуулах цагаа тооцоход ч гэмгүй шүү. Мартах гээд байвал сэрүүлгээ ашиглаж болох юм.
- Өнгөрсөн хугацаанд юу болж байсан, юу өөрчлөгдсөн гэдгийг харахын тулд тэмдэглэлээ өөрийн хувийн архив болгон ашиглаарай
- Юу бичихээ шийдэх
- Энэ нь хэцүү бөгөөд маш чухал хэсэг. Тэмдэглэлээ онцгой байлгахыг хүсэж байгаа бол юуны тухай, ямар сэдвээр гэдгээ шийдэх хэрэгтэй юм.
- Өөр өөр сэдвээр бичдэг хэд хэдэн дэвтэр байх уу, эсвэл маш олон зүйл бичдэг ганцхан дэвтэр байхад Okay
- Мэдээж тэмдэглэл бол хувийн, нууцлаг орон зай учир юу ч бичсэн таны дур
- Зүгээр шипи болгоод: хоол, загвар, мөрөөдөл, аялал, спорт, ажил, төлөвлөгөө, найзууд, гэр бүл, мэдээж мөн хайр дурлал...
- Хуваарь үүсгэх
- Хэзээ бичих вэ? Өдөр бүр эсвэл 7 хоногт нэг гэх мэтчилэн дагах хуваарьтай байж болно. Энэ нь нэг төрлийн сайн дадал зуршил болно шүү.
- Магадгүй ердийн зүйлс бичихдээ илүү тогтсон цагтай байвал зүгээр (унтахын өмнө, өглөө сэрээд). Харин шинэ үйл явдал, адал явдлыг мартахгүйн тулд цаг алдалгүй бичиж аваарай.
- Цаг зориулах
- Тэмдэглэлдээ их юм бичих амархан. Бичихийг хэр их хүсэж байгаагаас хугацаа хамаарна.
- Ихэвчлэн 30 минутаас 1 цаг байхад хангалттай.
- Гэхдээ мэдээж илүү их цаг зориулмаар байвал чөлөөтэй шүү дээ.
- Огноогоо бичих
- Тэмдэглэл бол өнгөрснөө эргэн харах боломж. Тиймээс он, сар, өдрөө бичихээ мартваа
- Танилцуулга
- Эхэлсэн үеэсээ энэ дэвтэрт юу бичигдэхийг танилцуулаарай
- Магадгүй өөрийгөө, бас сонирхдог зүйлсээ, чухал гэж боддог юмаа гээд л...
- Дэвтрээ нээгээд өөрийнхөөрөө л бай тэгээд л 89
- Хамгийн итгэлтэй найз
- Тэмдэглэлээ хөтлөхдөө сайн найзтайгаа ярьж буй мэт байхад л янзтай
- Ганц чи харах учир илүү тайван итгэлтэй байж болно. “Dear Diary” гээд л
- Тэмдэглэлийн гол зорилго нь бусдад хэлмээргүй, хуваалцмааргүй зүйлээ үнэнээр л зөвхөн тэнд л бичиж, ярих явдал шүү дээ.
- Хөгжилд
- Тэмдэглэл бичих нь ямар нэг ажил үүрэг, даалгавар биш учир хөгжилтэй байгаарай.
- Энэ бол тайван амар байх, бүтээх болоод сэтгэл хөдлөм, бодлууд чөлөөтэй холхих тийм л газар шүү.
Заа ингээд өөрийн амьдралыг тэмдэглээд л байж дээ. Мэдээ маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
Ашигласан материал: Мэргэжлийн цагаан толгой
Эндээс харин миний хувийн тэмдэглэлийн дэвтэр хөтлөх дэлгэрэнгүй зөвлөгөөг үзнэ үү
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.117.107)
ИХ УНШСАН