Батгыг хурдан хугацаанд арилгах аргууд
Өсвөр насныхны нүүрэн дээр яагаад батга гардаг вэ?
Зөвхөн өсвөр насны хүүхдүүд ч гэлтгүй бүх л насныхны хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох "батга" нь буруу хооллолт, орчин болон амьдралын хэв маяг зэрэг маш олон шалтгаанаас болж үүсдэг. Тиймээс бид та бүхэндээ батга яагаад гардаг, хэрхэн арилгах талаар зөвлөгөөг хүргэж байна.
Нүүрэн дээр батга гардаг гол шалтгаан бол хэт их тос ялгаруулалтаас нүх сүвийг бөглөж үрэвсэл үүсгэдэг. Хүний арьсанд тосны булчирхай гэж бий. Энэ нь маш мэдрэмтгий байдаг тул түүнд агуулагдах даавар ихсэж, хямарснаас батга үүсдэг. Өөрөөр хэлбэл арьсны гадаргуу тослог булчирхайг холбож байдаг цорго бөглөрснөөс арьсны сүвд нян ихээр үржиж батга үүсэх шалтгаан болдог байна.
Цагаан батга, хар батга, идээт батга нь үндсэндээ үхэжсэн эд эс болон, тослог нь нүхийг бөглөснөөс болж үүсдэг байна. Тослог агуулсан нүх нь том байх тусмаа доторх бөглөрөө нь агаартай урвалд орж хар өнгийг үүсгэснийг бид хар батга гэж нэрлэдэг. Хар батганы үүсэлд арьсны халим (sebum) маш их үр нөлөөтэй. Sebum буюу арьсны халим нь үс арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй, тослог ялгаруулагч булчирхай юм. Арьсан дээр хуримтлагдсан бохирдол халимын ялгаруулж буй тослог хэсэгт нэвтрэн хүрвэл, яг тэр хэсэгт онгорхой нүх сүв байхгүй байвал цагаан батга үүсдэг бол, хэрэв нүх байвал хар батга үүсдэг юм байна.
Цэвэрхэн арьстай байхын тулд арьсыг маш сайн цэвэрлэж, амьсгалуулах хэрэгтэй. Мөн цаг агаарын таагүй нөлөө, эрс тэс уур амьсгалаас хүний арьс байнга гэмтэж тэжээл, чийгээ алдан улмаар хуурайших, бохирдох, хэт тослог ялгаралт үүсдэг. Тиймээс арьсны гадна бохирдлыг цэвэрлэж, нэгэнт гарсан батгыг арилган, сайн чийгшүүлж байвал батгажихаас сэргийлж арьсаа хамгаалж чадна.
Нүүрэн дээр гарсан батгаа хэрхэн арилгах вэ?
Нууц #1: Цэвэр байдал. Шилжилтийн насныхны хувьд ариун цэврийн асуудал нэн чухал. Тосны булчирхайн идэвхэжсэн үйл ажиллагаан дээр орчны бохирдол наалдаж нүүрний арьсыг бохирдуулдаг. Тиймээс нүүрээ өглөө босоод болон орой унтахаасаа өмнө өдөрт хамгийн багадаа хоёр удаа гель эсвэл хөөсөн хэлбэртэй савангаар угааж цэвэрлэж занших хэрэгтэй.
Хатуу саван нь арьсыг хуурайшуулах, цочирдуулах магадлал ихтэй байдаг тул аль болох хэрэглэхгүй байвал сайн. Мөн нүүрээ угаахдаа бүлээн усаар угааж заншаарай, учир халуун эсвэл хүйтэн ус нь арьсыг цочирдуулдаг.
Нууц #2: Чийгшил маш сайн өгөх. 13 наснаас эхлэн арьсаа чийгшүүлж эхэлснээр арьс хуурайшихгүй болж, ирээдүйд удаан хугацаанд сайхан арьстай байхын эхлэл болдог. Нүүрээ угаах+Тоник хоёрыг сетээр (нэг зүйл мэт) ойлгох нь зөв юм. Нүүрээ угаасан л бол заавал тоник болон чийгшүүлэгч тосыг хэрэглэх ёстой гэдгийг байнгын мөрдлөгөө болгоорой.
Нууц #3: Нүүрний илүүдэл тослогийг тэнцвэржүүлэх. Гаранд олон тооны нян бохирдол их хэмжээгээр агуулагддаг. Хүүхдүүд гараараа нүүрээ оролдох, шанаагаа тулж суух дуртай байдаг. Иймд нүүрэндээ аль болох гараа хүргэхгүй байхын зэрэгцээ зориулалтын нүүрний илүүдэл тос шингээгч цаасыг өдөр тутамдаа тогтмол хэрэглэх хэрэгтэй.
Нууц #4: Арьсны тухай болон арьс арчилгааны талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэн нэгний ярьсан зүйл, эсвэл ямар нэг сэтгүүлээс уншсан зүйлээс илүүтэйгээр аливаа арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагыг харж өөрт тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн болон хэрхэн арчлахаа мэдэхэд тустай.
Нууц #5: Юу идэж байгаагаа анхаарах. Бидний хоол хүнсэндээ хэрэглэж байгаа зарим бүтээгдэхүүн үрэвслийг ихэсгэдэг. Амтархан идэх дуртай пицца, хот дог мөн ундаа нь арьсанд хамгийн муугаар нөлөөлдөг. Иймээс цэвэршүүлсэн элсэн чихэр болон боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, хиам, сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Харин шинэ ургацын ногоо нь хүний биед сайн төдийгүй арьсыг чийгшүүлж улмаар арьсны үрэвслийг намдаах ач тустай.
Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон батганы эсрэг ямар бүтээгдэхүүн байдаг вэ?
Монгол эмч, арьс судлалын мэргэжилmнүүдийн урт хугацааны судалгаа, туршилтын дүнд бүтсэн “Биодерм” нь дотоодын цорын ганц батганы эсрэг иж бүрдэл юм. “Монос косметик” ХХК-ийн энэхүү бүтээгдэхүүн нь монгол хүний арьсны онцлогт бүрэн нийцсэн гэдгээрээ онцлог юм. Мэргэжилтнүүд “Биодерм”-ийг Монголын нөхцөлд хэрэглэж болох батганы эсрэг хамгийн шилдэг бүтээгдэхүүн хэмээн ярьж байна. Тэгвэл орц найрлага үйлчилгээтэй нь танилцацгаая
- Ментол буюу гаа нь арьсыг амрааж сэргээхийн зэрэгцээ, арьсны эд эсийг сэргээх, нүх агшаан, тосны булчирхайн идэвхжлийг бууруулдаг.
- Витамин Е нь антиоксидант үйлдэлтэйн зэрэгцээ арьсны эвэрлэг давхарга, шинэ эсийн нөхөн төлжилтийг чийгээр хангах, нөхөн төлжилтийг дэмжих үйлдэлтэй.
- Салицилын хүчил нь арьсны сүвэнд ороод бөөгнөрсөн бохирдлыг цэвэрлэнэ.
- Витамин В6 нь тосны булчирхайн үйл ажиллагааны зохицуулалтад оролцож тос ялгаралтыг багасгадаг