ХУВЦАС ЦЭВЭРЛЭХ тэмдэглэгээ ба түүний ТАЙЛБАР
Бид бүгдийг тодорхойлох зүйлсийн нэг бол мэдээж хувцас. Гэтэл заримдаа өнгөө алдаж, дахин өмсөх аргагүй болох тохиолдол цөөнгүй. Энэ нь нэг талаараа бид хувцсан дээрх тэмдэг, тэмдэглэгээний зааврыг анзаардаггүйтэй холбоотой. Хэрэв тэмдгийг хараад зөв ашиглаж чадвал хувцасны эдэлгээг уртасгадаг. Тэгвэл тэдгээр тэмдгийг хэрхэн танихыг зааж өгье.
УГААЛГЫН ГОРИМ
Эхний дөрвөн зураг нь хүйтэн усаар маш болгоомжтой угаах хэрэгтэй. Хэрээслэсэн байвал огт болохгүй гэсэн үг. Харин гараа дүрсэн тэмдэглэгээ нь гараар угаах , 30 гэсэн байвал ноосон хувцас гэсэн үг юм.
ХАТААЛТЫН ГОРИМ
Дөрвөлжин дотор дугуй дүрс байх нь автомат хатаагчинд хатаана гэсэн үг. Харин түүнийгээ хэрээсэлсэн бол хатааж болохгүй. Дундаа нэг цэгтэй бол бага хэмд хатаах гэсэн утгатай. Хоёр цэгтэй бол халуун хэмд хатаана. Дугтуй маягийн дүрс нь хувцсыг сэгсэрсний дараа босоогоор нь хатаана. Дөрвөлжин дотор босоо гурван зураастай бол сэгсрэхгүйгээр хатаана.
ТЭМДЭГЛЭГЭЭ
Дугуй дүрс нь зөвхөн хими цэвэрлэгээнд өгч болно, хэрээсэлсэн бол мэдээж өгч болохгүй гэсэн үг. “A” дүрс нь дурын бодисоор угааж болно. Харин “Р” болон “F” дүрс нь зөвхөн хими цэвэрлэгээнд цэвэрлэж болно гэсэн үг.
ЦАЙРУУЛАХ ТАНИХ ТЭМДЭГ
Гурвалжин тэмдэглэгээ нь шингэн цайруулагч бодисоор угаана. Хэрээсэлсэн бол болохгүй. “CL” тэмдэглэгээ нь зөвхөн хлор агуулсан цайруулагчаар угаана. Гурван зураас нь зөвхөн хүйтэн усаар угаана.
Эдгээр тэмдэглэгээг мэдсэнээр хувцасны эдэлгээ, цэвэрлэгээнд санаа зовох хэрэггүй болно.