Эрчүүдийн хууз нохойны арьснаас илүү нянтай гэв
Швейцарийн “Хирсланден” хувийн эмнэлгийн судлаачид эрчүүдийн хууз сахлын талаар хийсэн судалгааныхаа дүнг танилцууллаа. Янз бүрийн насны 18 эрийн сахлыг янз бүрийн үүлдрийн 30 нохойны арьстай харьцуулан үзэхэд тун хачирхалтай дүн гарсан гэнэ. Судалгаагаар хууз сахалд нохойны үс, арьсанд байдгаас илүү бохир нян байдаг нь тогтоогджээ.
Mail Online-д бичсэнээр “Хууз сахлыг хамгаалах хөдөлгөөн”-өөс эмч нарт хандан, эсэргүүцэл илэрхийлжээ. Тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Кит Флетт “Хүмүүсийн арьс, үснээс дээж аваад судласан ч олон нян илрэн гарах нь дамжиггүй. Энэ эмнэлгийн шинжээчид баримтыг дэгсдүүлэн, санаатайгаар биднийг хэлмэгдүүлж байна. Хууз сахал бохир гэдэгтэй би хэзээ ч санал нийлэхгүй. Сүүлийн үед хууз сахалтай эрчүүдийг хавчин хяхах боллоо” гэж мэдэгджээ.