Гарны илүүдэл өөхнөөс салах 5 дасгал

Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог нэг асуудал бол гарны илүүдэл өөх. Ялангуяа зуны улирал эхлэхэд даашинз, ханцуйгүй болон богино ханцуйтай цамц гээд өөрт дуртай хувцсаа өмсөх үед гарны илүүдэл өөхнөөс болоод муухай харагдах үе бий. 

Хэрвээ та төгс сайхан бие, мөн гарны илүүдэл өөхнөөс салахыг хүсвэл дараах дасгалыг тогтмол хийгээрэй. 

1. Дээс тоглох 

Дээс тоглох нь зөвхөн гарны илүүдэл өөхийг арилгаад зогсохгүй таны биеийг бүхэлд нь жигд тураана. Дээс тоглох үед бие мах бодь бүхэлдээ хөдөлгөөнд орж тэр дундаа дээс эргүүлэх гарын үрэлтээс үүдэн таны илүүдэл өөх арилах болно. 

2. Сунгалтын дасгал 

Сунгалтын дасгал хийх нь таны гарны хэсэгт байрлах булчингуудыг зөв хэлбэрт оруулдаг. Сайхан мэдээ гэвэл та сунгалтын дасгалыг ажлынхаа өрөөнд, гэртээ гээд хаана ч хийсэн болно. 

3. Бугуйн дасгал

Гарын илүүдэл өөхнөөс салах хамгийн сайн дасгал бол бугуйн дасгал юм. Гартаа бага зэргийн хүндрүүлэгч атган хийхэд илүү үр дүнтэй бөгөөд хүнд жинтэй хүндрүүлэгч байх шаардлагагүй. 

4. Cунайх

Та энэ дасгалыг гэртээ ч гадаа ч хийх боломжтой. Энэ бол таны гарын булчинд маш их нөлөөлөх чухал дасгал юм. Хэдхэн өдрийн дараа таньд үр дүн нь мэдэгдэх болно. 

5. Туухайтай дасгал хийх 

Энэхүү дасгалыг та газар хэвтэж байгаад, эсвэл зориулалтын хэрэгсэл ашиглан туухай барьж гараа дээш түлхэн хийнэ. Ингэхдээ хоёр гартаа ээлжлэн хийх бөгөөд хэт хүнд туухай өргөх хэрэггүй. Харин гэрийн нөцөлд 500 граммын цэвэр устай савыг ашиглаж болно. 

Та эдгээр дасгалыг тогтмол хийснээр таны гарын илүүдэл жин хасагдах болно.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.161)