ХАЙРТАЙ хүнд өгч болох бэлэгний 8 САНАА
Хайртай эмээ, ээж, охин, дүү, эгч, эмэгтэй найз болон найз охиноо хэрхэн баярлуулах санаанууд чамд олдохгүй байна уу. Хэрвээ тийм бол түүнийг баярлуулж болох бэлэгний санаануудыг хүргэж байна.
1. ЦЭЦЭГ
Цэцэг бол ямар ч үед хамгийн сэтгэлд хүрч чадах бэлгүүдийн нэг билээ. Цэцгэнд дургүй эмэгтэй хүн маш ховор шүү дээ. Хайртай хүнийхээ дуртай цэцэгнээс сонгон түүнд бэлэглээрэй.
Жич: Түүнд цэцэг өгөхдөө түүний цэцгэнээс харшилтай эсвэл дургүй эсэхийг нь сайн судалж байгаад өгөх хэрэгтэй.
2. ГАРААР УРЛАСАН БЭЛЭГ
Өөрийн гараар хийсэн зүйл бүхэнд сэтгэл шингэсэн байдаг учир тухайн хүнд таалагдана гэдэгт итгээрэй. Заавал үнэтэй зүйл худалдаж авах шаардлага байхгүй. Гар доорх эдлэлээ ашиглан хөөрхөн эд зүйлс хийж болдог. "Youtube" сайт руу ороод "DIY" хэмээн хайвал маш олон гараар урлаж болох зүйлсийн бичлэг бий.
3. АМТТАН
Амттай, чихэрлэг зүйлс хүний сэтгэл санааг маш сайхан болгодог шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн амттай идэх юманд үгүй гэж хэлж барагтай л чаддаггүй. Хайртай эмэгтэйдээ чихрийн аль эсвэл шоколадны цуглуулгыг бэлэглээрэй.
4. ЧИХМЭЛ
Дүү болон найз охиндоо бэлэглэхэд тохиромжтой бэлгүүдийн нэг. Чихмэл тоглоом нь маш олон төрөл байдаг учир түүнд дуртай амьтан аль эсвэл дуртай хүүхэлдэйн баатруудынх нь дүрстэй чихмэл авч бэлэглээрэй.
5. НОМ
Хэрвээ таны хайртай бүсгүй тань ном уншдаг бол түүнд тохирох хамгийн төгс бэлэг бол ном юм. Номонд дуртай хүмүүс өөрт нь ном бэлэглэхэд ихээхэн дуртай байдаг ба шинэ гарсан мөн "Бестселлэр" (Тухайн долоо хоног, сар, жилийн хамгийн их борлогдсон номуудыг хэлнэ) болж буй номуудаас өгвөл бүр их таалагдах болно шүү.
6. ҮНЭРТЭН
Эмэгтэй хүн сайхан үнэртэй зүйлд ихээхэн татагддаг. Тийм учраас хайртай ээждээ, найздаа, эгчдээ үнэртэй ус сонгон бэлэглээрэй. Үнэртэй ус нь дотроо маш олон төрөл учир тухайн хүний ямар үнэртэнд дуртай гэх зэргийг сайтар судлаарай. Мөн үнэртэй усны харшилтай хүн гэж байдаг учир сонголтоо зөв хийгээрэй.
7. ЦАГ ЗАВ
Хайртай хүндээ өөрийн хамгийн үнэт зүйл болох цаг завыг бэлэглээрэй. Түүнтэй хамтдаа нэг өдрийг өнгөрөөж мартагдашгүй сайхан өдрийг яагаад түүнд бэлэглэж болохгүй гэж. Түүний дуртай зүйлийг хамтдаа хийн, өдрийг хөгжилтэй өнгөрөөх нь сэтгэлд үлдэхээр гайхалтай бэлэг биш гэж үү.
8. ТҮҮНИЙ ДУРТАЙ ЗҮЙЛ
Хамгийн гол нь түүний дуртай зүйлийг түүнд бэлэглээрэй. Түүнд чинь яг юу хэрэгтэй байгаа аль эсвэл юунд маш их дуртай гэдгийн судалж байгаад бэлэг сонговол чамд ч амар, тэр хүнд ч гэсэн сайхан санагдах болно шүү. Амжилт хүсье.