Шри-Ланкад цуврал халдлага үйлдэхэд долоон амиа золиослогч оролцжээ
2019-04-22
Дөрөвдүгээр сарын 21-нд Шри-Ланка улсад үйлдсэн цуврал халдлагыг зохион байгуулахад дор хаяж долоон амиа золиослогч оролцсон гэж “Associated Press” агентлаг тус улсын Шүүхийн шинжилгээний албаны мэдээллээс иш татан уламжлав.
Tус агентлагийн мэдээлснээр, амиа золиослогчид зургаан зочид буудал болон сүмүүдэд халдлага үйлдсэн байна. Одоогийн байдлаар халдлага үйлдсэн хэрэгт холбогдуулан 24 хүнийг баривчилжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, ням гараг болсон цуврал дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хүний тоо 290 болж нэмэгдэж, 500 орчим хүн шархадсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.211.71)
ИХ УНШСАН