Дайчин тугийг Замын-Үүд, Сайншанд, Зүүнбаянд аялууллаа
2019-04-22
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан байлдааны ялалтын 80 жилийн ой тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу Батлан хамгаалах яамнаас Халх голын байлдаанд оролцож байсан цэргийн нэгтгэл ангийн туг аялуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
БХЯ-ны Ахмадын хорооны дарга Бригадын генерал Д.Магсаржаваар ахлуулсан Ажлын хэсэг, Төмөр замын дуу бүжгийн чуулгын дэргэдэх ахмадын “Эгшиглэн чуулга”-ын уран бүтээлчид нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дөрөвдүгээр сарын 15-17-нд Дорноговь аймгийн Замын-Үүдийн Хилийн цэргийн 108 дугаар анги, Сайншандын төв, Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар ангид зочилж байлдааны дөрвөн тугийг аялууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.175)
ИХ УНШСАН