Орхон аймаг БНСУ-ын Дэгү хоттой эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана

 Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал БНСУ-ын Дэгү хотын “Мэди сити Дэгү холбоо”-ны  Ерөнхийлөгч Ча Сүн Дү нар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Дэгү хот нь Солонгос улсдаа эрүүл мэндийн салбар хамгийн өндөр хөгжсөн бүс нутагт тооцогддог байна. Иймд Орхон аймаг тус хоттой эрүүл мэндийн технологийн чиглэлээр хамтрах, эмч эмнэлгийн ажилтнуудыг БНСУ-д чадавхжуулах, сургалтад хамруулах, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтрах болжээ.

 

“Мэди сити Дэгү холбоо”-ны Ерөнхийлөгч Ча Сүн Дү хэлэхдээ “Өнгөрсөн онд бид Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өнөөдөр аймгийн засаг, захиргаатай “Санамж бичиг” байгуулж,  эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр болсонд баяртай байна” гэсэн юм. “Санамж бичиг”-ийн хүрээнд ирэх оны 12 дугаар сар хүртэл хамтран ажиллана. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.143.18)