Туйлын туяа буюу Аврора
Байгалийн нэгэн сонирхолтой үзэгдэл болох туйлын туяаны талаар хамтдаа мэдэж авцгаая.
Tуйлын туяа буюу Аврора нь агаар мандалд цочролд орсон хүчилтөрөгч, азотын атомын нөлөөгөөр гэрэлтэх үзэгдэл бөгөөд энэхүү хурдатгалтай цэнэгжсэн атомууд нь хоёр туйлын орчимд агаар мандалд байх дэлхийн соронзон оронтой мөргөлдсөний улмаас бий болдог. Энгийнээр хэлбэл туйлын туяа нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчлэхэд үүсдэг гэрэл юм. Харин Аврора хэмээх нэршил нь эртний Грекийн домогт гардаг үүрийн гэгээний охин тэнгэрийн нэрээс үүссэн ажээ.
Туйлын туяа ихэвчлэн соронзон туйлуудын ойролцоо буюу дэлхийн бөмбөрцгийн 3 болон 6-р өргөргийн шугамуудад хамаарагдах Канад, Норвеги, Швед зэрэг орнууд, Австрали, Шинэ Зеланд, Чили болон Антарктид тивд үзэгддэг байна.
Энэхүү байгалийн гайхамшигт үзэгдлийг харахыг хүсэж буй хүмүүс олон бий. Тиймээс Маркус Варик хэмээх мэргэжлийн гэрэл зурагчин хойд туйлын туяа болох Аврора Бореалис-н зургийг цахим сүлжээндээ нийтэлжээ. Ингээд Аврора Бореалисын зургуудыг сонирхоцгооё.
Instgaram: https://www.instagram.com/greenlander_tromso/