Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх АЛТАН ДҮРЭМ

Хоёр долоо хоног гаруйн дараа ЭЕШ орон даяар эхлэх гэж байна. Энэ бол шалгалтдаа бэлтгэх хангалттай “сайхан” хугацаа юм шүү. Цагийг нь дөхүүлж сандран бэлдэж байхаас эртнээс бэлтгэвэл илүү үр дүнд хүрнэ. Шалгалтаа амжилттай өгчихвөл зуны амралтыг санаа амар зугаатай өнгөрүүлнэ гэж бодон одооноос эрчимтэй шамдан бэлтгээрэй, найзууд аа wink

Ингээд ЭЕШ-д бэлтгэх алтан дүрэм буюу чухал гэсэн 9 зөвлөмжийг хүргэж байна.

1. Сурахад өөртөө хангалттай цаг гарга
Зарим сурагч аливаа зүйлийг автоматаар бүгдийг чээжлээд сайжирна гэж боддог. Гэхдээ зарим нэгэнд нь тохирдог боловч энэ нь шалгалтад бэлдэх зөв арга биш юм. Шалгалт өгөх хугацаа болон хэдэн шалгалт өгөх, хэзээ, хаана гэдгээ тодорхой болгоод түүнийхээ дагуу шалгалтдаа бэлдэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

2. Хичээллэх орчноо цэгцэл
Гэртээ хичээл давтах ширээн дээрээ ном болон дэвтрүүд чинь багтах хангалттай зайг гаргаарай. Чиний ширээний гэрэл болон сандал чинь тухтай байх хэрэгтэй. Компьютер дээрх тоглоомуудаа (эсвэл хэрэгцээгүй зүйлсээ) нүднээс далд байлгах хэрэгтэй. Анхаарал сарнихгүй байх аль болох тухтай орчинг өөртөө бүрдүүлэх хэрэгтэй. Зарим хүүхэд чимээгүй орчинд хичээлээ сайн хийдэг бол зарим нэг нь намуухан хөгжим сонсонгоо хичээлээ хийдэг байна. Мөн зарим хүүхэд маш цэвэрхэн орчин, эмх цэгитэй байдалд анхаарал нь төвлөрдөг. Өөртөө тохирох орчноо зөв бүрдүүлэх нь хамгаас чухал

3. Хийх гэж буй хичээлийнхээ төлөвлөгөө гаргах
Сэдвээ эхлэхийн өмнө өөрийнхөө мэддэг зүйлээ бичиж тэмдэглээрэй. Өөртөө хэрэгтэй зүйлсээ тодруулаад яваарай. Шалгалт ойртох тусам өөрийнхөө бичиж тэмдэглэсэн зүйлээ нэг нүүрэнд багтаан схемчлэн тэмдэглэл хийгээрэй. Доор нь товчхон дээрх сэдвийн талаар өөрийн ойлголтоо бичээрэй.

4. Хуучин шалгалтын материал дээр дадлага хийх
Шалгалтад бэлдэх хамгийн үр дүнтэй арга бол өмнөх жилүүдийн шалгалтын материал дээр ажиллах. Энэ нь асуултын хариултыг зөв бөглөх арга барилд суралцана. Шалгалтын материал дээр ажиллах цагаа зөв хуваарилж чаддаг болно.

5. Асуулт хариултаа бусадтай ярилцаж, тайлбарлах
Гэр бүлийнхэн чинь чамайг шалгалтад бэлдэхэд чинь тээр шаахгүй, тийм болохоор өөртөө ашигтайгаар ашигла. Асуултынхаа хариултыг тэдэнтэй харилцан ярилцаж байгаарай. Энэ нь чиний толгойд мэдлэг илүү гүн гүнзгий үлдэхэд тань тусална.

6. Найз нартайгаа багаар ажиллах
Найзуудтайгаа хамтарч ажилла. Чиний мэдэхгүй асуултын хариулт тэнд байж болох юм. Тиймээс бие биетэйгээ харилцан ярилцах журмаар бэлдээрэй. Хэрэгтэй зүйлдээ хангалттай цаг зарцуулж байгаа гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.

7. Тогтсон цагт түр завсарлага авах
Тасралтгүй олон цаг хичээллэх нь зөв арга зам гэж чи бодож байж болно. Гэхдээ энэ нь үр дүнгүй байх талтай. Гүйлтийн тамирчин хүн нэг өдөрт 24 цаг гүйдэггүй биз дээ. Яг л түүнтэй ижил юм. Урт хугацаагаар хичээллэх гэж байгаа бол түр хугацаагаар завсарлага авч байх нь үр дүнтэй. Хүн бүхэн өөр учраас хичээллэх хугацаагаа өөртөө тохируулаарай. Хэрвээ чамд өглөө эрт хичээллэх нь үр дүнтэй байдаг бол үдийн хоолноос өмнө амрах хэрэгтэй. Мөн орой хичээллэх нь үр дүнтэй байдаг бол өдрийн цагаар сайтар амрах нь маш чухал.

8. Биед хэрэгтэй хүнс болон эрдэс бодисыг хэрэглэх
Түргэн хоолыг хэрэглэхээс татгалзаарай. Чамд хоол хийх хангалттай цаг гарахгүй байж болно. Тиймээс өөртөө хэрэгтэй эрдэс бодис уургаар баялаг хоол хүнсийг хэрэглэж байж эрч хүчээ алдахгүй тархи чинь сайн ажиллах болно.

9. Шалгалтын өдөртөө бэлтгэх
Шалгалтын өдрөөс өмнө урьдчилан бүх зүйлээ бэлэн эсэхээ сайтар шалгаарай. Жишээ нь: Шалгалтад хэрэгтэй зүйлс, шалгалтын журам, тавигдах шаардлага болон шалгалт болох газраа урьдчилан мэдэж замын түгжрэл болон цагаа зөв тооцож гэрээсээ гараарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.196.150)