“ЧАМД САЙН охиныг мэдэх арга ба түүний гаргадаг ОНЦГОЙ 12 ҮЙЛДЭЛ”

ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ wink

Бид өмнө нь “Чамд сайн хөвгүүнийг мэдэх арга ба түүний гаргадаг онцгой 7 үйлдэл” гэсэн нийтлэлийг хүргэсэн билээ. Харин хөвгүүдэд зориулсан энэ төрлийн мэдээллийг өгнө үү гэсэн тэдний хүсэлтийн дагуу дараах мэдээллийг бэлтгэлээ.

Чамд сайн хэдий ч түүнийгээ хэлж чаддаггүй охин эргэн тойронд чинь байдгийг чи анзаарахгүй явдаг байж болно. Харин дараах шинж тэмдгийг агуулсан хэн нэгэн чиний найзууд дунд байдаг бол тэр чамд яах аргагүй сайн юм байна гэсэн үг. Сонжоод үзээрэй.

1. Тэдний хувьд чи хамгийн сонирхолтой ном
Тэд чиний юу бодож, юу хүсч мөрөөдөж байгаа гээд зүрх сэтгэлд чинь болж буй бүгдийг мэдэхийг хүсдэг. Тиймээс чамайг ямар нэгэн зүйл ярихад хэзээ ч яриаг чинь таслахгүй байж, дэлгэрүүлэн асуудаг, бас ямар ч зүйл дээр чамайг юу гэж бодож байгааг сонирхдог. Бас чамтай хоёулахнаа ярилцах дуртай байдаг.

2. Тэдний итгэл л хамгийн үнэтэй нь
Чамд итгэж нууцаа ярих, бусдад хэлээгүй хувийн асуудлаа хэлэх, тусламж гуйх, зөвөлгөө хүсэх гэдэг бол тэд чамд итгэж байгаагийн хамгийн том илрэл. Харин итгэж байна гэдэг бол чамд сэтгэлтэй байж болох нэгэн том шинж юм.

3. Тэр өөрчлөгдөж байгаа нь өдөр бүр илт мэдэгдэнэ 
Магадгүй чи онц сурдаг охид таалагддаг гээд санаандгүй хэлчихсэн бол тэр чинь хичээлдээ шамдаж эхэлнэ. Чамд л хөөрхөн харагдах гэж толины өмнө олон цаг зогсоно. Энэ бүгдийг анх танилцахад байсан тэр ба одоо байгаа түүнтэй харицуулж бодоод үзээрэй.

4. Заримдаа яг л кино шиг явдал тохиолдоно 
Гэхдээ найруулагч нь мэдээж тэр өөрөө. Санамсаргүй юм шиг байдлаар түүнтэй таарч, бүр байн байн таарч байвал энэ ихэвчлэн тохиолдол биш шүү. Охидын дунд "Санаандгүй байдлаар очоод мөргө" гэдэг үг ч байдаг юм шүү.

5. Зарим охин “наалдамтгай” болдгийг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг
Хичээл, гэрийн даалгавраас эхлээд олон зүйл асууж, ном мэтийн ойр зуурын зүйлс сураглаж, багш нарын тухай яриад л... Жижиг сажиг зүйлс хийхийг гуйгаад байвал энэ ч бас түүний чамд сайн гэдгийн илрэл байж болох юм.

6. Шалтгаангүй уурлачихдаг бол
Үнэнийг хэлэхэд (бичихэд) тэд дотроо чамайг маш жаахан зүйл дээр хардчихдаг. Гэтэл үерхээгүй байж яаж хардах билээ дээ, тиймээс гаднаа юу ч хэлэхгүй. Энэ мэтчилэн бодоод байхад охид хэзээ ч шалтгаангүй уурладаггүй ажээ. Харин шалтгаанаа л хэлж чаддаггүйд байгаа юм.

7. "Юу хийж байна?" гэж өдөрт маш олон удаа асууна
Сониуч байдал бол тэдний онцлог юм. Чамайг хэнтай хаана юу хийж байгааг мэдэхийг маш их хүснэ. Боломж байвал тэр чиний оролцож үйл ажиллагаа, уулзалт, хийж байгаа зүйлд чинь хамрагдахыг далдхан хүсдэг.

8. Бусдаас нэг л өөр харьцана
Мэдээж чамд сайн охин чамтай бусад хөвгүүдээс өөр харьцана. Яагаад вэ гэж үү... харилцаагаа эрхэмлэж байгаа учраас л тэр. Эсвэл чамтай харц мөргөлдөнө. Харц мөргөлдсөн даруйдаа бантаж өөр тийшээ харна эсвэл чам руу инээмсэглэнэ.

9. Чамайг магтана, сайхан үгс хэлнэ
Тэд эдгээр үгсийг ховорхон хэлэх болохоор сайн сонсоорой, үнэхээр чухал шүү. "Чи үнэхээр сайн хүүхэд шүү", "Хоёлаа үнэхээр адилхан юм аа", "Бүх юм зүгээр биз дээ?, "Бүх зүйл сайхан болно оо", "Чам шиг хүүхэд ховор шүү". Эдгээр үгсийг чамд хэлдэг бол чи түүнд их таалагддаг шүү.

10. Тэр чамайг үнэхээр сайн дэмжинэ
Чамд туслахыг хичээнэ, бүр бусдаас ч өмөөрөх тохиолдол гарна. Энэ нь цаагуураа "Би чамд хэрэгтэй нэгэн болмоор байна, хэцүү цагт чинь дэргэд чинь байх чухал нэгэн баймаар байна" гэдэг санааг ч агуулж байдаг.

11. Уучилж бас аргадна
Энэ бол тэдний хамгийн том сэтгэл мөн сэтгэлийн хамгийн том илрэл юм. Чи түүнд уурласан бол тэр чамаас уучлалт эрдэг. Учир нь тэр чамд сайн биш байсан бол тэрний хувьд чамайг гомдоох нь тийм ч ноцтой асуудал биш, чамайг уурлуулсан чигтээ л орхино. Харин чамд нууцхан сэтгэлтэй охин чамаас уучлалт гуйх гэж эсвэл харилцаагаа хэвийн болгох гэж их хичээдэг.

12. Дараах хоёр үйлдэл илүү баталгаатай таних шинж чанар юм
-Ангийн чинь хүүхдүүд, сайн найз магадгүй ах эгч, дүү нараас чинь чиний тухай, хувийн мэдээллийг чинь асуусан бол.
-Сошиал хаягдаа сайхан хайрын түүх болон хэн нэгэнд сэтгэлээ илчилж болохоор зүйл оруулахдаа чиний нэрний эхний үсгийг дурдсан бол магадлал бүр өндөр болно гэсэн үг.

Жич: Энэ бол ихэнх охидын гаргадаг үйлдэл, харин охид бүр яг ийм гэсэн баталгаа үгүй болохоор сайн бодох хэрэгтэй шүү. Харин яаж ч бодсон зөв байвал тэр чамд сайн гэдэг нь тодорхой боллоо.

“Чамд сайн хөвгүүнийг мэдэх арга ба түүний гаргадаг онцгой 7 үйлдэл”  нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.98)