ОХИДЫН СЭДЭВ: Сарын тэмдгийн хуанли хөтлөхийн ач холбогдол

Биений юм ирсэн  өдрөөс эхлэн  дараагийн биений юм ирэх өдөр хүртэлх хугацааг биений юмны мөчлөг гэж нэрлэдэг. Тэгвэл хуанли байнга хөтөлснөөр сарын тэмдгээ хэзээ ирэх, хэд хоног ирдэг, хэд хоногийн мөчлөгтэй эсэхийг хялбар мэдэх боломжтой бөгөөд бие сэтгэл ариун цэврийн хувьд зөв дадал хэвшилтэй болно.

Тусгай жижиг дэвтэр дээр болон өөрийн утасны хуанли дээр дараах байдлаар тэмдэглэл хөтөлж болно.


Тайлбар: Биений юм ирсэн өдрөөс
дууссан өдрийг тус бүрд нь тэмдэглэнэ.

Эсвэл энэ төрлийн зориулалтын олон аппликэйшн байдаг бөгөөд тэдгээрээс утсандаа татаж авч болно. Жишээ нь, "Period Tracker, My Calendar" хэмээх апп нь чамд биений юм ирэхэд хэд хоног үлдсэнийг харуулдаг, хэрэв эм уудаг бол түүнийг нь нь сануулдаг, бусад төрлийн тэмдэглэл хийж болдог гээд энгийн хуанлинаас олон давуу талтай аж. Уг аппликэйшнийг татаж авах бол ЭНД дарна уу.

Мөчлөгүүдийн дундаж хугацаагаар хоногийг нь тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, доорх жишээн дээрх 27, 29, 31 гэсэн хоногуудын дундаж нь 29 байна. Энэ нь биений юм нь 29 хоногийн мөчлөгтэй гэсэн үг юм.

 

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.73.233)