Усан будгаар зурсан МИНИЙ АНХНЫ ЗУРГУУД

15 настай Яна Хачикян охин бийр усан будаг бариад анх удаа зураг зуржээ. Түүний зураг чамлахааргүй сайн болсонд тэрээр өөрөө ч гайхсан гэнэ. Яна "Хэдэн өдрийн минь бүтээл. Нэг өдөр найз минь надаас усан будгаар зураг зураад үзээч гэж асуусан. Би өөрийгөө чадна гэдэгт итгэл төгс биш байлаа.

Гэхдээ хэд хоногийн дараагаас би оролдоод үзэхээр шийдсэн. Харин оролдоод үзсэнийхээ дараа авьяасандаа би ч өөрөө гайхсан шүү. Гэсэн хэдий ч надад цаашид туршлага, илүү их оролдлого хэрэгтэй. Аливаа зүйлийн хамгийн хэцүү  нь эхлэл шүү дээ. Тиймээс эхлэлээ тавьчихсан, жаахан оролдлого байхад л цаашдаа торох зүйл чи амжилтад хүрч болно.

Ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэх гэсэн ч халшраад, эргэлзээд байгаа хэн нэгэнд урам зориг өгөхийн тулд би өөрт тохиолдсон явдлаа хуваалцлаа"  хэмээн бичжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.210)