Улсын хэмжээнд 5486 хүүхэд эрүүл шүдтэй болжээ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд, улсын хэмжээнд 5486 хүүхэд шүдээ эмчлүүлжээ.

Тусламж үйлчилгээний төрлөөр авч үзвэл,  911 хүүхэд шүдний сувгийн эмчилгээ хийлгэж 732 хүүхэд шүд авахуулжээ. Мөн 283 хүүхэд нь шүд цоорсон, 929 хүүхэд шүд хорхойтохоос урьдчилан сэргийлж эрдэсжүүлэх эмчилгээ хийлгэсэн байна. Харин 947 хүүхэд араа шүдний төрөлхийн ховил хаах үйлчилгээ авчээ.

Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах юм. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах аж.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 2-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэсжээ. 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар, 92.9 хувь нь шүд цоорох өвчтэй байсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.8)