Өөрийн биеийн жин, өндрийн харьцаа хэвийн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хүн бүр өөр өөр өндөртэй байдаг учир хүмүүсийн байх ёстой жинг тоймлон тогтоох нь хэцүү учир биеийн жинг өндөртэй харьцуулан туранхай, хэвийн, эсвэл таргалалттай эсэхэд үнэлэлт өгдөг.

Биеийн жингийн индексийг бодох томъёо нь:  БЖИ=  Биеийн жин (кг)/Биеийн өндөр (см)2

Жишээ болгож 153 см өндөртэй, 51 кг жинтэй, 15 настай Нараа охины биеийн жин өндрийн харьцааг тооцож үзье. Биеийн жингийн индексийг бодохын тулд эхлээд биеийн өндрийг метрт шилжүүлж квадрат зэрэгт дэвшүүлнэ.

/Өндөр/ 153 cм=1.53м; /Өндөр2/ 1.532=2.34

Дараа нь биеийн жинг гарсан тоонд хуваана. БЖИ=51кг:2.34м2=21.79 кг/м2

Биеийн жингийн индексийг насанд хүрэгчдэд үнэлэхдээ дараах хүснэгтийг ашиглана.

 

Биеийн жингийн индекс Үнэлгээ
18.5-с бага Туранхай
18.5-24.9 Хэвийн жинтэй
24.9-29.9 Илүүдэл жинтэй
30.0-34.9 1-р зэргийн таргалалттай
35.0-39.9 2-р зэргийн таргалалттай
40.0-с дээш 3-р зэргийн таргалалттай

Харин 18-с доош настай охидын хувьд насанд хүрэгчидтэй харьцуулахад бие нь бялдар өсч хөгжиж гүйцээгүй байдаг учир дараах хүснэгтээр үнэлнэ.

  • Цагаан хэсэгт байвал туранхай, дасгал хөдөлгөөний болон хоолыг зөв хослуулж жин нэмэх шаардлагатай. Илүү калори ихтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй.
  • Ногоон хэсэгт байвал хэвийн жинтэй, тод ногоон зураас “АЛТАН ДУНДАЖ”-ийг илэрхийлнэ.
  • Шар хэсэг биеийн жингийн илүүдэлтэй буюу таргалалттай болох эрсдэлтэй бүлэг.
  • Улаан хэсэгт байвал таргалалттай учир хөдөлгөөний болон хоолны дэглэмийг нарийн сайн баримтлаарай. Яагаад гэвэл таргалалт нь цаашид олон төрлийн архаг өвчний шалтгаан болон эрсдэлт хүчин зүйл болдог.

 

 

 

 

Нараа охин 15 настай, биеийн жингийн индекс нь 21.79 гарсан. Дээрх хүснэгтээс огтолцуулан авч үзвэл цэнхэр цэгээр тэмдэглэсэн хэсэгт таарч байна. /Зураг 3 орно/

Цэнхэр цэг ногоон бүсэд байгаа учир Нараа охин хэвийн жинтэй байна. Энэ мэтчилэн та нар өөрийн болон найз нарынхаа биеийн жингийн индексийг бодож өөрийн насанд тохирсон байх ёстой жингээ мэдэж аваарай. Насанд хүрэгчдийн биеийн жингийн индексийг үнэлэх хүснэгтийг ашиглан гэр бүлийнхэн, ээж аав, ах, эгч нарынхаа биеийн жинд үнэлгээ өгөөрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.28.111)