Түүний хувьд ХАМГИЙН НАНДИН зүйл нь ГЭР БҮЛ

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Үбин (Kim Woobin) нь 1989 оны 7 сарын 16-нд мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Ким Хёнжүн (Kim Hyun joon) гэдэг бөгөөд Үбин гэдэг нэрээрээ олонд танигдсан юм.

Тэрээр бидний сайн мэдэх ‘School 2013’ ‘The Heirs’ олон ангит кинонуудад гол дүр бүтээж үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин төдийгүй Солонгостоо хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг модель.

2009–2010: Моделийн карьер

Тэр ахлах сургуулийн сурагч байхаасаа эхлэн загвар өмсөгч болохыг хүсжээ. Ингээд 2009 онд буюу 20 настайдаа Сөүлийн загварын 7 хоногт оролцон модель болох замналаа эхлүүлжээ.

2011–2012: Жүжигчин болох эхлэл

Түүний загварын карьер өсөх тутамд жүжигчний ур чадвар шаардсан сурталчилгаанд тоглох болов. Тиймээс Үбин сайн модель болохын тулд жүжигчдийн дасгалжуулагч болох Мүн Вонжү (Moon Won-joo)-тэй  ажиллаж эхэлсэн байна..

Ингээд тэрээр, 2011 онд ‘White Christmas’ (телевизийн цуврал)-д дүр бүтээж жүжигчин болох гараагаа эхлүүлжээ.

2013-2014 он: ҮБИНИЙ ЖИЛ

2013 он бол Үбиний хувьд дахин давтагдашгүй жил байсан юм. Тэрээр ‘School 2013’ олон ангит кинонд дүр бүтээж үүний  дараахан шилдэг зохиолч болох Ким Инсүг (Kim eun sook)-ийн бичсэн ‘The Heirs’ олон анги киноны гол дүрд тогложээ. Ингээд  энэхүү киноны дараа түүнд ирэх зар сурталчилгааны санал нэмэгдэж, хамтарч ажиллах саналуудад дарагдсан бөгөөд маш алдартай болж чадсан байна.

Удалгүй  шилдэг найруулагч Кваг Гёнтэг (Kwak Kyung taek )-ийн найруулсан ‘The Great Legacy’  киноны гол дүрийг бүтээсэн нь түүний хувьд анхны маш том дүр байсан юм.

Мөн тус оны 8 сарын 15-наас M Countdown-ий хөтлөгчөөр ажиллаж эхэлжээ.

2013 он түүний хувьд нэр хүндийнх нь оргил үе нь байсан бол, 2014 оноос эхлэн тэрээр дэлгэцийн маш том алдартай төслүүдэд оролцож эхэлжээ. Тус оны 2 сард “The Con Artists” нэртэй уран сайхны кинонд алдарт жүжигчин Ий Хёнү (Lee Hyunwoo)-гийн хамтаар гол дүр бүтээсэн юм.

 

ХАЙР ДУРЛАЛ heart

Тэрээр модель байх үедээ Ий Жунсог (Lee Jongsuk)-тай танилцаж сайн найзууд болжээ. Тэд ‘School 2013’ дээр өсвөр үеийн найзуудын дүр бүтээсэн бөгөөд жинхэнэ амьдрал дээр ч маш сайн найзууд юм. Мөн Үбин , Ким Ёнкван  (Kim Young kwan),  Ий сүхёг (Lee Soohyuk),  Хун Жунхён (Hong Jong hyun) ,болон Сонжүн (Sung joon) нартай дотны найзууд ажээ.

Харин түүний найз бүсгүй бол бидний сайн мэдэх “9 сүүлт үнэг”, “Миний дурлалын бурхан” киноны гол дүрд тоглосон алдарт жүжигчин Шин Мина (Shin min a) бөгөөд тэдний агенталагаас 2015 оны 5 сард Үбин болон Мина нар болзож буйг мэдэгдсэн юм.

Үбиний тухай сонирхолтой 10 баримт yes

  1. Ким Үбиний эцэг эх нь Чонжү (Jeonju) хотод амьдардаг бөгөөд нэг эмэгтэй дүүтэй аж.
  2. Хүмүүс түүнийг үлэг гүрвэл гэж хочилдог бөгөөд учир нь түүний нүд үлэг гүрвэл шиг харагддаг гэнэ.  Харин түүний дотны найзууд түүнийг “чөтгөр” гэж дууддаг байна.
  3. Үбин,  модель  Юү Жи ан (Yoo Ji Ahn)-тай үерхдэг байсан бөгөөд 2014 онд албан ёсоор салсан гэдгээ мэдэгдсэн юм. Тэдний салалтын шалтгаан нь завгүй цагийн хуваариас болжээ.
  4. Түүнээс “Хэрвээ сугалаагаар 10 тэрбум вон хожвол, үүнийгээ юунд зарцуулах вэ?” гэж асуужээ. Тэрээр “Байшин худалдаж авна. Би Хан голын эрэг дээрх байшинг  хамгийн шилдэг нь гэж боддог байсан бол одоо Самчондун (Samcheon dong)-д байрлалтай бол маш тав тухтай гэж боддог. Би аль хэдийн нэг байшинг нүдэлчихсан байгаа. Эзэн нь зарахыг хүсэхгүй байж магадгүй, гэхдээ л би түүнийг худалдаж авахыг хүсдэг” гэжээ.


     
  5. Тэрээр өөрийн анхны хайрын тухай ярьдаггүй бөгөөд, анхны хайр гэдэг бол хүн болгонд өөр өөр ойлголт учраас би мэдэхгүй байна гэж хариулж байжээ.
  6. Түүний хувьд хамгийн нандин зүйл нь түүний гэр бүл.
  7. Үбин чөлөөт цагаараа кино үзэж, дасгал хийх дуртай бөгөөд энэ нь түүнд илүү их хөгжилтэй байдаг гэнэ.
  8. “Хэрвээ түүнийг найз охин нь ямар ч шалтгаангүй хаяад явбал хаана ч байсан очиж уулзаад шалтгааныг нь заавал асууна” гэжээ.
  9. Түүний тоглосон ‘Friend: The Great Legacy’ киног гурван өдрийн дотор 2сая хүн үзсэн.
  10. Тэрээр нэг удаа үеэлдээ худлаа ярьжээ. Түүний үеэл IU-н фэн гэдгийг сонсоод, утсан дээр байсан найзынхаа дугаарыг Аиюү болгож өөрчлөөд өөрийгөө Аиюүгийн сайн найз, заримдаа хоол хамт иддэг гэж хэлжээ. Мэдээж эхэндээ үеэл нь итгээгүй бөгөөд утсан дээрх дугаараа харуултал нүд нь орой дээрээ гарах шахсан тухай ярьж байжээ. Энэ үед Үбин  Аиюүтэй нэг ч удаа уулзаж үзээгүй бөгөөд өөрийн танилаараа дамжуулан Аиюүгийн гарын үсгийг үеэлдээ авч өгчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.250.19)