Туйванч М.Анхцэцэг Ази тивийн АШТ-ээс нэг мөнгө, 2 хүрэл хүртлээ

 БНХАУ-ын Ниньбо хотноо болж буй Ази тивийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулахтэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ.


Эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Ази тивийн хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээрсарын 20-28 -нд өмнөд хөршид болж шилдгүүдээ тодруулж байгаа юм. "Шар" тивийн АШТ-д 28 орны 220 гаруй туйванч хүчээ сорьж байгаа бөгөөд "Токио -2020" олимпын эрхийн оноог тус тэмцээнээс олгох юм.

 

Монголын шигшээ баг эрэгтэй нэг, эмэгтэй зургаан тамирчин /бүтэн баг/-тай оролцож байна. Тэднээс дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кгөргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн боллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.184)