“Netflix”-ээр кино үзээд англи хэл сураарай
Хэрвээ та хараахан мэдээгүй бол “Netflix”-ийг монголд үздэг болсон шүү. Хэрвээ та хэл мэдэхгүй юм чинь үзэж чадахгүй гэж бодож байгаа бол түр хүлээгээрэй. Бид танд кино үзэнгээ хэл сурах зөвлөгөөг хүргэх гэж байна. Ном шагайснаас сонирхолтой кино үзээд хэл сурвал хөгжилтэй биш гэж үү?
#1. House of Cards
Хөзрөн байшин киног хэрвээ та үзээгүй бол заавал үзээрэй. Та уг киноноос хууль болон улстөрийн хэллэг ихийг сурна.
#2. Orange is the New Black
Хөнгөн хэргээр ял эдэлсэн бүсгүй шоронд орно. Шоронгийн амьдралыг тольдонгоо америк хар ярианы хэллэгүүд сураарай
#3. Stranger Things
Шинжлэх ухааны зөгнөлт, аймшгийн, хошин гээд санаанд оромгүй зүйл олон уг киног хүүхдүүдтэйгээ хамт үзээрэй. Та 80-аад оны англи хар ярианы хэллэгийн төгс эзэмшинэ гэж мэд.
#4. Unbreakable Kimmy Schmidt
Нулимссаа гартал инээхийг хүсвэл уг киног үзээрэй. Инээдмийн киноноос америкчууд хэрхэн хошигнодог, соёлын ялгаа зэргийг сурах болно.
#5. The Crown
Английн хатан хааны амьдралыг өгүүлэх ук киноноос та бритиш аялга болон англичуудын чамин үгс олныг сурах болно
СУРТАЛЧИЛГАА
#6. The Defenders
Энэ бол Marvel-ийн ээлжит цуврал кино. Гэхдээ өмнө нь үзэж байсан MARVEL-ийн цувралуудаас өөр байх болно гэдгийг амлаж байна.
#7. Ozark
Хэрвээ та гэмт хэргийн сэдэвтэй кинонд дуртай бол энэ танд яг тохирно. Англи хэл сурж байгаа хүмүүст тун ойлгомжтой яриатай.
#8. 13 Reasons Why
Энэ бол 13 ширхэг хуурцагт амиа хорлох шалтгаанаа ярьж үлдээсэн нэгэн охины талаар кино юм. Өвсөр насныхан дунд шуугиулж байгаа уг киноноос та орчин үеийн анли хэлний энгийн хэллэг сурах болно.
#9. Dear White People
Энэ бол соёл, арьс өнгөний ялгааны тухай өгүүлэг цуврал кино юм. Англи хэл сурахаас гадна англиар өөрийн үзэл бодлоо илэрхийлмээр санагдана шүү.
#10. Master of None
Англи хэлний өдөр тутмын “Yas”, “Bro” зэрэг хичээлд заадаггүй хэллэг үгнүүдийг та энэ киноноос сураарай.