Манжуур хотод зохион байгуулагдсан миссийн тэмцээний авьяас үзүүлбэрүүд
Энэ удаагийн тэмцээнд Монголоос 15, ОХУ-аас 15, БНХАУ-аас 30 бүсгүй оролцож, өөр хоорондоо оюун ухаан, гоо сайхан, авьяас ур чадвараараа өрсөлдөж байна. Олон улсын миссийн тэмцээнд оролцож буй эдгээр 60 гоо бүсгүй “Мисс модель”, “Мисс фото”, Мисс авьяас, “Мисс биккини” зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм.
Жишээ нь, гурван улсын охид бүжиг, усны хувцасны үзүүлбэр, гоёлын даашинзны төрөлд жигд оролцоотой байсан бол Монгол Улсаа төлөөлөн оролцож буй охидоос авьяасын төрөлд япон дуу дуулсан нь бусдаас ялгарах бас нэгэн давуу тал болж байв. Ингээд миссийн тэмцээнд оролцогч охидын сонирхолой фото зургуудаас хүргэж байна.
Мөн гоёлын даашинзны үзүүлбэр, үндэсний хувцас зэрэг үзүүлбэрт монгол охид маань бусдаас илт давуу харагдаж байсныг тодотгох хэрэгтэй байх. Гоёлын даашинзны өнгө, хийц загвар, үндэсний хувцасны үзүүлбэрүүд нь үндэсний хэв шинж, загвар уламжлалаа хадгалсан, эрхэмсэг хатдын дүр төрхийг тодорхойлсон, бүсгүй хүний гоо үзэсгэлэн сүрлэг, бардам эрхэмсэг байдлыг илтгэсэн байв. Ингээд тэмцээний “Шилдгийн шилдэг 10 гоо бүсгүй”-г зарлахад, дөрөв нь ОХУ-ын гоо бүсгүй, зургаа нь монгол бүсгүйчүүд байсан нь заал дүүрэн үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.
Эх сурвалж: news24.mn