Шингэн үсийг хөвсгөр болгон шуух энгийн арга
2019-04-30
Маргааш хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Харин энэ өдөр нэгэн хэвийн байдлаас татгалзаж үсээ гоё болгомоор байвал чамд дараах зөвлөгөөг хүргэе. Ялангуяа үсээ боохыг илүүд үздэг, тэр дундаа шингэн үстэй охидод зориулж хөвсгөр болгон харагдуулдаг дараах шуултын аргыг зааж өгье.
Хэрэглэгдэх зүйлс: үсний 1 боолт, 3-4 шпильк, 1 том хавчаар
- Үсээ задгай тавина. Гэхдээ үс чинь бага зэрэг долгионтой байвал илүү үр дүнтэй юм.
- Зурган дээр харагдаж байгаа шиг үсээ нэг талаас нь бага зэрэг хагалж аван бидний хэлж заншсанаар загасаар сүлжинэ
- Нөгөөхийг нь мөн адил хэмжээгээр хагалан авч төгсгөл хүртэл нь сүлжинэ. Мөн хойно сул үлдсэн үсээ нэг бооно.
- Сүлжсэн хэсгээ суллаж нэг нэгээр нь татна. Мөн дээд хэсгийн оройг суллаж хөвсгийлгөн татсан ч болно.
- Боосон үснийхээ угийг хажуугийн сүлжсэн нэг талын үсээрээ ороож шпилькээр тогтооно.
- Сул үсээ хоёр хуваан гараараа эрчилж орооно.
- Эрчилсэн үсээ шуух маягтай болгон боосон үсээ ороож шпилькээр тогтооно. Нөгөө талын сүлжсэн үсээ мөн л суллаж татана.
- Ингэсний дараагаар сүлжсэн үсээ шуулттай хэсэгтээ нэмж ороон шпилькээр тогтооно.
- Ингээд л энгийн бөгөөд даруухан шуулттай үс бэлэн боллоо.
Охидын энэхүү засалт нь энгийн даруухан даашинз эсвэл сургуулийн дүрэмт хувцсан дээр ч тохиромжтой юм.
Мөн Сүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТ-ын талаарх фото мэдээг ЭНД дарж хүлээн аваарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.237)
ИХ УНШСАН