Жүжигчин So Ji Sub өөрөөсөө 17 насаар дүү бүсгүйтэй үерхэж буйгаа захидлаар баталлаа
Энэ долоо хоногийн баасан гарагийн үд дунд “Dispatch News”-д жүжигчин So Ji Sub, болон хөтлөгч Сho Eun Jung нарын болзож буйг дэлгэн, хос хоёр ч уг мэдээллийг батлаад амжлаа.
“Хааны нар”, “Oh My Venus” зэрэг кинонуудаараа монгол үзэгчдийн дунд ч алдартай жүжигчин маань 1977 онд мэндэлсэн бөгөөд анх 2005 онд урлагийн гараагаа эхлүүлжээ.
Хүмүүсийн төсөөлж байснаас ч олон насны зөрүүтэй хос SBS сувгийн “Access Showbiz Tonight” нэвтрүүлгийн үеэр танилцсан бөгөөд үерхээд жилийн нүүрийг үзэж байгаа ажээ. Жүжигчин So Ji Sub 42 настай бол, хөтлөгч Cho Eun Jung нь 25 настай.
Тэдний үерхэл ил болсны дараахан жүжигчин So Ji Sub фэнүүддээ хандан дараах захиаг бичжээ.
“Хүндэт фенүүд минь, So Ji Sub байна. Гэнэтийн мэдээгээрээ та бүхнийг цочирдуулсан байх. Үүнийг эртхэн мэдэгдэж чадаагүйдээ хүлцэл өчье. Намайг үргэлж хайрлаж, дэмжиж ирсэн хүмүүст энэ мэдээ ямар сонсогдсон бол гэхээс үнэхээр санаа зовж байна. Үүнийг хэлэхдээ бага зэрэг эмээж буй ч, та бүхэн үүнд дулаан сэтгэлээр хандаж өгөөрэй. Хэлэхэд бага зэрэг хэцүү байгаа ч би та нартаа онцгой нэгэнтэй учирсан гэдгээ хэлэхийг хүсч байна. Тэр үргэлж дэргэд минь байж, намайг маш их дэмждэг. Болгоомжлох зүйл их байгаа хэдий ч бидний үерхэл сайн байгаа. Та бүхний надад өгсөн итгэлийг алдахгүйн тул би илүү хариуцлагатай жүжигчин байх гэж хичээх болноо. Урмыг тань хугалахгүйн тулд хамгийн сайнаараа хичээнэ гэдгээ амлаж байна. Баярлалаа.”
Олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн түүнийг онцгой нэгнээ олж, сайхан хайртай учирсанд фэнүүд нь ч мөн хүндэтгэлтэй хандан, тэднийг улам их дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Тэдэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!